x

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Казахстан улсын Хууль зүйн дэд сайд Бекболат Молдабековыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариачдын танхим, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын хууль зүйн салбарт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон бөгөөд Казакстан Улсын Хууль зүйн дэд сайдаас салбартаа нэвтрүүлсэн цахим шилжилт, аппликейшнуудын талаарх сайн туршлагаа хуваалцав.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо салбарын цахимжилт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар үзүүлж байгаа талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас “цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлж, түүний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжүүлж буй ажлууд, холбогдох хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр дэд сайд Бекболат Молдабеков Казакстан улс өнгөрсөн жил төрийн үйлчилгээний цахимжилтаар НҮБ-аас гаргасан жагсаалтад 8 дугаарт эрэмбэлэгдсэн болон нэг жилийн хугацаанд хууль зүйн салбарт шаардлагатай аппликейшнуудыг хөгжүүлсэн хамгийн шилдэг цахимжсан яам болсноо дурдаад цаашид Цахим хөгжил, харилцааны холбооны яамтай хамтран ажиллахаар гаргах үйл ажиллагааны зураглалын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбарын цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимын төлөөллөөс цахим үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх чиглэлээр Казакстан улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 22 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 23 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 26 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 27 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 29 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 30 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 32 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 34 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 37 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 38 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 2 цаг 45 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 2 цаг 46 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 2 цаг 47 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 2 цаг 48 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 2 цаг 50 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 2 цаг 52 мин Хашима – Японы мартагдсан вант улс 4 цаг 35 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 4 цаг 39 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 4 цаг 40 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 4 цаг 43 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top