x

БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ

АНУ, Их Британи, Австрали гурван улсын аюулгүй байдлын түншлэл АУКУС эвсэлд Өмнөд Солонгос улс нэгдэх боломжийг талууд авч хэлэлцсэн байна. Австралийн Мельбурнд болсон Австрали, Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, БХЯ-ын сайд нарын “2+2” уулзалтын дараа Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Шин Вон Сик энэ тухай мэдээлжээ.

Цөмийн шумбагч онгоц судлан бүтээж Австралид нийлүүлэх болон байлдааны чадавхаа дээшлүүлэх үүднээс дэвшилтэт шинэ технологийн салбарт хамтрах гэсэн үндсэн хоёр чиглэлтэй түншлэлийн хоёр дахь тулгуур чиглэлд Өмнөд Солонгос хамтрах боломжийг талууд авч үзэж байгааг өмнөдийн сайд мэдээлсэн байна. Энэ нь ХОУ, электрон зэвсэглэл, дуунаас хурдан систем зэрэг аюулгүй байдлын технологиуд хөгжүүлэх, солилцох түншлэлд Сөүлийн оролцох боломж энд яригдаж байгаа гэсэн үг юм байна. Өмнөдийн сайд энэ үеэр улсынх нь ШУ технологийн өндөр хөгжил энэ 2 дахь тулгуур зорилтод дөхөм үзүүлнэ гэж итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Ази Номхон далайн бүс дэх Хятадын нөлөө тэлж бэхжихийг сөрөх зорилготой энэ эвсэлд Япон улс нэгдэх хүсэлт илэрхийлснээс 7 хоногийн дараа ийм яриа хэлэлцээ болсныг ажиглагч тоймчид онцолж байна. Цэрэг зэвсгийн технологи хамтран хөгжүүлэх, хуваалцах АУКУС эвслийн хоёр дахь тулгуур зорилтод нэгдэх боломжийг Япон, Өмнөд Солонгосоос гадна Канад, Шинэ Зеланд улсууд мөн судалж байгаа юм байна. 2021 оны 9-р сард АНУ, Их Британи, Австрали 3 улс энэ түншлэлийг байгуулсан цагаас хойш анх удаа ийнхүү тэлж өргөтгөх яриа өрнөх болсныг ажиглагчид тэмдэглэж байна. Тэрчлэн АНУ талаас технологи солилцох тал дээр хатуу хязгаарлалт тогтоож байгаа үед АУКУС-ийг шинэ гишүүдээр яаран тэлэх нөхцөлд бүх тал гацаа саадтай учирч болзошгүй гэдэг болгоомжлолыг Их Британи, Австралийн талаас өмнө илэрхийлж байсан.

Улмаар Британи болон Австрали улсуудад энэ хорио хязгаарлалтаа сулруулах, хялбаршуулах төлөвлөгөөг АНУ-ын төрийн департамент өчигдөр зарлажээ. Гурван талт АУКУС түншлэлийг Хятад улс хэзээний эрс эсэргүүцэж ирсэн. Тус эвсэл шинэ гишүүдээр тэлж өргөжих нь бүс нутгийн байдлыг улам тогтворгүйжүүлнэ гэж Хятадын БХЯ-ны төлөөлөгч өнгөрсөн 7 хоногт мөн мэдэгдсэн юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top