x

Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг

Гэрэл зургийг Монцамэ

Манай улсад зохион байгуулж буй “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллагын мянга гаруй төлөөлөгч, зочид оролцож байна. Тэдний нэг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жи Чианий сэтгэгдлийг хуваалцлаа.

Жао Жи Чиань:

-Би БНХАУ-аас аялал жуулчлалын салбарыг төлөөлөн ирж, Монгол Улсын “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна.

Манай улсын Засгийн газраас “Нэг зам-Нэг бүс” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүгээр дамжуулан бид Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах их сонирхолтой байгаа. Энэ салбарт цаашид хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.

-Хөрш орны хувьд ч тэр БНХАУ-ын жуулчид Монголд их ирдэг. Тэд Монголоос хамгийн түрүүн юуг сонирхох дуртай байдаг вэ?

-Хятадын жуулчдын хамгийн их очих дуртай газар бол тал нутаг байдаг. Монгол орны байгальтай танилцахыг их хүсдэг. Тиймээс хамгийн түрүүнд хөдөөг л зорьдог. Хоёрт, ард түмний амьдралтай танилцах дуртай. Жишээ нь, малчин айл яаж амьдарч, аж төрж буйг их сонирхдог. Монгол ахуйг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг. 

-Хоёр орны Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд юу чухал гэж та бүхэн үзэж байна вэ?

-Монгол Улс аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд тавьж чухалчилж байгаа юм байна. Монгол орон онгон байгалиа хадгалан авч үлдсэнээр олон жуулчин татах боломжтой, жуулчид ч ихээр ирнэ. Мөн хоёр талын аялагч жуулчдын аяллын соёлын түвшинг дээшлүүлж, зүй зохистой аялах тал дээр, ялангуяа үйлчилгээ тал дээр анхаарч ажиллацгаах нь чухал юм.

БНХАУ-ын жуулчдын хувьд тэднийг Монголд ирэхэд аяллын маршрут, чиглэл, үйлчилгээг цахимаар сайн танилцуулж мэдээлэх хэрэгтэй. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн. Мөн эрчүүд их жуулчилж ирдэг тул ан агнуурын аялал жуулчлал хөгжих боломжтой санагддаг.

Хятадын жуулчдыг Монголд хүлээн авахад хятад хэлтэй хөтөч мэдээж чухал. Иймд БНХАУ-д сурч буй монгол оюутнууд болон Монголдоо хятад хэл сурч буй хүмүүсийг хөтчөөр ажиллуулахад анхаарвал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь, бидний хоорондын ойлголцол их чухал.

montsame.mn

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 7 цаг 12 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 7 цаг 13 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 7 цаг 16 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 7 цаг 18 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 7 цаг 19 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 7 цаг 20 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 7 цаг 22 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 7 цаг 25 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 7 цаг 27 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 7 цаг 28 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 9 цаг 35 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 9 цаг 36 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 9 цаг 37 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 9 цаг 38 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 9 цаг 41 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 9 цаг 43 мин Хашима – Японы мартагдсан вант улс 11 цаг 26 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 11 цаг 29 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 11 цаг 30 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 11 цаг 33 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top