x

Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа
  • КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалт (агуулахад хугацаа дууссан эм)
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдал
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал
  • КОВИД-ын үеийн эмийн устгал

Энэ үеэр эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-үүдийн 365 буюу 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцууллаа. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг:

-"Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн бүх дарга нар хамааралтай гэж гарсан байна. 

Аймаг, нийслэлийн удирдлагуудад эмийн сан нээх эрхийг нь өгчихсөн болохоор хүний нөөцийг нь хүртэл бэлдэхийн тулд  магадлан итгэмжлэл аваагүй "Энэрэл" сургуульд цахимаар олон хүнийг бэлтгээд төгсгөсөн. Яагаад гэвэл аймаг, орон нутгаас захиалга ирсэн зэрэг хууль бус зүйлсийг ярьж байсан. Ийм хуулийн цоорхой яаж нээгдэв. Үүнд тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна. 

2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан. Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд хувьдаа маш их харамсаж байна. 

Уг нь энэ төсвийн мөнгийг хоёр дахин нэмсэн шалтгаан нь иргэдийн эм, тарианд, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн ачааллыг эрс бууруулах тооцоо судалгаанд суурилсан. 

Тухайлбал эмийн хөнгөлөлт 2019 онд 40 тэрбум байсныг 2024 онд 137 тэрбум, өнгөрсөн жил 90 тэрбумаар нэмж өгсөн. Энэ мөнгөөр эмийн сантай том дарга нарын компаниудыг санхүүжүүлж байгаа нь бодитоор харагдаж буй. Тиймээс хуулийн ямар заалт тухайн боломжийг олгож өгсөн бэ гэдэгт хариулт өгнө үү. 

Шинжээч: 

-"Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмийн сангийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар Орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгож байгаа.

Хуулийн энэ заалт нь албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН, байгууллагад нөлөөлөл үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 9 цаг 34 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 цаг 35 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 9 цаг 38 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 9 цаг 39 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 9 цаг 41 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 9 цаг 42 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 9 цаг 44 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 9 цаг 46 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 9 цаг 49 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 9 цаг 50 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 11 цаг 57 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 11 цаг 58 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 11 цаг 59 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 12 цаг 0 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 12 цаг 2 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 12 цаг 4 мин Хашима – Японы мартагдсан вант улс 13 цаг 47 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 13 цаг 51 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 13 цаг 52 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top