x

Д.Наранбаатар: Сарын дотор шийдэх юмыг найман сар уяснаас $3.6 саяын үнэтэй эм устгалаа

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ж.Ганбатын хариуцлагагүй үйлдлээс болж, 450 гаруй хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын үнэтэй АНУ-аас ирсэн "AbbVie" брэндийн эм устгалд орсон асуудлаар “Оном” сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Д.Наранбаатар: 

-"2012 онд "Оном" сангийн зүгээс "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 оны хооронд 1.1 сая хүн эрт илрүүлэгт хамрагдсан юм. Ингээд 192,000 хүн элэгний C вирустэй болох нь тогтоогдож үүнээс 60,000 орчим нь эдгэрсэн. Гэхдээ архаг вирусийн халдвартай 150,000 орчим хүн бий.. Эдгээрийн 90,000 гаруй нь огт эмчилгээ хийлгээгүй. 

Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 95 хувь нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн 5%-ынх нь вирус мутацад ороод эмд тэсвэртэй болсон. Ийм хүмүүст нэн шаардлагатай эмийг "Оном" сангийн зүгээс АНУ-ын "AbbVie" гэж компанид хүсэлт тавиад 450 орчим хүнд 950 хайрцаг эмийг төлбөргүйгээр оруулахаар хэлэлцсэн. Энэ эм маш үнэтэй. Ойролцоогоор 3.6 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн. Харамсалтай нь арчаагүй төрийн хар гайгаар өнгөрсөн Баасан гарагт устгалд орсон.

Устгалд оруулахад 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж, бичлэг, баримт хийсэн. Эмийг устгахдаа анхаарал тавьдаг шигээ ЭМЯ ажлаа хийдэг байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа.

Манай байгууллага энэ эмийг оруулж ирэх гэж бүтэн жил хөөцөлдлөө. Өнгөрсөн оны хоёрдугаар сард анх эм авах хүсэлтээ АНУ-ын компанид тавьсан юм. Ингээд орж ирэхдээ бүтэн жилийн хугацаанд хэрэглэж болох хугацаатай ирсэн. 

Гаднын эмийн байгууллагууд бол ашгийн төлөө ажилладаг. Нэг эмийг таван жилийн баталгаатай үйлдвэрлэдэг. Ингээд хугацаа нь дуусах дөхсөн үлдэгдэл эмээ зарагдахгүй бол бусад улсад хандивладаг. Ийм л үйл явцаар эмийн хандив орж ирдэг. Хэдийгээр хугацаа нь дуусах дөхсөн ч амжаад хэрэглэвэл үр дүнгээ өгдөг. Гэтэл манай улс ганц журам батлах гэж гурван жил болж буйн хар гайгаар өнөөдөр энэ эм устгалд орж байна. 

Уг нь чадварлаг мэргэжилтэн байвал гурав хоногт л журмаа батлаад тэр дор нь шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх бүрэн боломж байсан. Энэ журамд гурван жилийн хугацаатай, Монголд зориулж үйлдвэрлэгдсэн эмийг оруулж ирнэ гэсэн заалтууд бий. Үүнийгээ шинэчлээгүй тул хуулийнхаа хүрээнд гаалиар нэвтрүүлэх боломжгүй. Үүнээс болж хамгийн чанартай компанийн үнэтэй эмийг устгаад сууж байна. 

Уг эмийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрсөн, олон сая хүн хэрэглэж, үр дүн нь тодорхой болсон. Манайд эмчилгээнд орох бүрэн боломж байлаа. Эм эмнэлгийн хэрэгслийг хянах зохицуулах газрын дарга н.Энхтуяа гэж С.Чинзориг сайдын нутгийн хүн байдаг. Энэ хүн ажлаа хийж мэдэхгүйгээс болоод маш их хугацаа алдсан. Ганцхан сарын дотор шийдчих боломжтой юмыг найман сар уясан. Хэрвээ энэ хүн ажлаа хийгээд богино хугацаанд журмаа шинэчилсэн бол өдийд 450 хүн эмчилгээнд хамрагдах байв.

Журам нь батлагдаагүй ч бид Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариулт авсан.

Манайд элэгний хорт хавдраар гэхэд өдөрт дунджаар таван хүн нас бардаг. Гэтэл зөвхөн Д вирусийн эмийг л татвараас чөлөөлнө гээд салбарын сайд нь зарлаад байдаг. Бусад төрлийн эмийг ч гэсэн гаалийн татвараас чөлөөлөх ёстой. 

Эмийн сонсгол хийнэ гэж яриад байгаа. Шулуухан хэлэхэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн сонгуулийн шоу. Дөрвөн жил зүв зүгээр сууж байснаа сонгуулиас хоёр сарын өмнө гэнэтхэн эмийн сонсгол хийнэ гэдэг. Асуудал хаана нь байгааг бүгд сайн гадарлаж буй. Эм их үнэтэй байна гээд компаниудыг чичлээд сууж байна. Үнэндээ эмийн худалдааны өртөг 35% байдаг. Эмийн сан байгуулна, эм хадгалах агуулах ийм байх ёстой, эм зүйчтэй байна гэх мэтээр баахан хууль дүрэм яриад нэг эм үйлдвэрлэх өртөг шууд 35 хувиар өсдөг. Үүн дээр гаалийн 15.5% нэмэгдэнэ. Тухайн эмийн компани ашгаа бодно гэх мэтээр явсаар худалдаанд гарахдаа их үнэтэй болохоос өөр аргагүйд хүрнэ.

Манай "Оном" сан эм хийдэггүй. Харин хандиваар шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирж, хүмүүст үнэгүй эмчилгээ хийх боломжтой. Саяхан салбарын сайд С.Чинзориг Буриад руу хүмүүс явуулж эмчилгээ Д вирусийн эмчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Энэ нь ОХУ-ын иргэдэд зориулсан эм болохоос биш монголчуудад зориулсан зүйл биш.

Хувь хүн өөрөө сонголтоо хийгээд эмчилгээ хийлгэж болно. Харин Төрийн зүгээс ивээн тэтгээд нийгмийн даатгалаас мөнгийг нь гаргавал олон улсын гэрээ зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 9 цаг 35 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 цаг 36 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 9 цаг 39 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 9 цаг 41 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 9 цаг 43 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 9 цаг 44 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 9 цаг 46 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 9 цаг 48 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 9 цаг 51 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 9 цаг 51 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 11 цаг 59 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 12 цаг 0 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 12 цаг 0 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 12 цаг 2 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 12 цаг 4 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 12 цаг 6 мин Хашима – Японы мартагдсан вант улс 13 цаг 49 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 13 цаг 53 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 13 цаг 54 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 цаг 57 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top