x

Орон нутагт уналт таталтын өвчтэй хүмүүсийн эм, тариа хүрэлцэхгүй байна

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол төрийн ордонд үргэлжилж байна.

Сонголд оролцсон иргэдийн төлөөлөл дараах байдлаар байр сууриа илэрхийлжээ. 

"Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Шинээр лаа оруулж ирсэн ч эмнэлгүүд авахгүй байсаар хугацаа нь дуусчихсан"

Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор:

-"Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяар мэдэж байгаа. Гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байна. 

Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Уг нь Герман, Францад шулуун гэдсээр хийж болдог лаанууд байдаг болчихсон. Үүнийг бид хүсэлт гаргаж Монос фарм оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар байгаад оруулж ирсэн хэдхэн лаануудынх нь хугацаа дуусчихсан. 

Мөн бидний уудаг эмүүд тарилгаар хэрэглэх боломжтой болсон ч манай улсад тарилгаар оруулж ирээгүй л байна. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа уналт таталтын өвчтэй хүмүүст эм, тариа ерөөсөө хүрэлцэхгүй байгаа" гэв. 

B, Д вирустэй иргэдийн төлөөлөл н.Буянтогтох:

"В, Д вирустэй иргэд "Entacavir" гэх эмийг доод тал нь 10 жил түүнээс дээш ууж байгаа ч вирус нь дарагдаж байгаа юм уу гэвэл үгүй. Түүнчлэн олон улсад 30 жил хэрэглэж байгаа гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байдаг юм бэ? Үүнээс өөр үйлчилгээ сайтай тариа гарчхаад байна шүү дээ" гэв. 

"Төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна" 

Монголын сахарын өвчтэй иргэдийн нэгдэх “Жаргал” нийгэмлэгийн тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхан:

-"Сахартай өвчтэй хүмүүсийн тарьж хэрэглэх олон төрлийн инсулинүүд гарчихсан. Гэтэл төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна. Сахар бол өөрийгөө хянах ёстой өвчин. Иймд өөрийнхөө сахарыг хянадаг тестэрийг хямдруулах ёстой. Тестэр үнэтэй байхаар хүн сахраа хянахгүй байсаар хүндэрчихдэг. Зөв эм тариагаа оруулж ирэхгүй байна" гэв. 

ДОХ өвчтэй хүмүүсийг төлөөлж,  ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга н.Даваалхам: 

-"ДОХ өвчтэй хүмүүсийн уудаг эмийг 2003-2013 он хүртэл ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобал сангийн буцалтгүй тусламжаар ханган нийлүүлдэг байсан бол 2013 оноос эхэлж, Монгол Улсын Засгийн Газар хариуцаж эхэлсэн. 

2013 онд бүх ханган нийлүүлж байгаа байгууллагуудад уг эмийг нийлүүлэх хүсэлтийг тавьсан ч нэг ч байгууллага хариу ирүүлээгүй. Иймд олон улсын байгууллагууд руу хүсэлтээ өгч НҮБ-ын хүүхдийн сан ханган нийлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. 

Саяхныг болтол ямар ч асуудалгүй явж байсан ч сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн асуудал тулгарч эхэлсэн. Энэ эмийг хэрэглээд 21 жил болсон ч Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэлгүй, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй. Төрөөс эмийн зардлыг нь хариуцсан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад онош нь орсон ч төрөөс даах эмийн жагсаалтад байхгүй байна" гэв. 

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл н.Өлзийбаяр:

-"Элэг, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлын хариуцахад ч ороогүй. Мөн цөөн хүн уудаг бас нэг эмийн асуудал байна. 

2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн" гэв. 

"Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа: 

-"Хорт хавдрын эмчилгээ 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эм олдоцгүй, эмийн сангуудад байхгүй болсон. Ясны үсэрхийлэхээс хамгаалдаг тариа даатгалд ороогүй байна. Хавдар бол хугацаа алдаж, эмчилгээ зогсвол цаашаагаа хэцүү болдог өвчин" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 9 цаг 29 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 цаг 30 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 9 цаг 33 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 9 цаг 35 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 9 цаг 36 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 9 цаг 37 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 9 цаг 39 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 9 цаг 42 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 9 цаг 44 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 9 цаг 45 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 11 цаг 52 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 11 цаг 53 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 11 цаг 54 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 11 цаг 55 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 11 цаг 58 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 12 цаг 0 мин Хашима – Японы мартагдсан вант улс 13 цаг 43 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 13 цаг 46 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 13 цаг 47 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 цаг 50 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top