x

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан хэмээн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Тэрбээр, уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн  дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн  ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна.

Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-нд орсон нэмэлт, өөрчлөлтөөр дээрх зорилтын амин сүнс, суурь бааз болох төмрийн болон жоншны  хүдэр баяжуулах, нүүрс угаах, бусад анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид олоогүй орлогод өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг ногдуулснаар алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоосон. Судалгаагаар 30 орчим үйлдвэр хаалгаа барьж, 1500 орчим хүн ажилгүй, бага агуулгатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй болжээ.

Засгийн газрын 2019 оны 214-р тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зорилт, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалгыг хэрэгжүүлэхийн тулд татварын оновчтой зөв бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр Монгол улс ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа. Өнөөгийн төрийн бодлого хүнд үйлдвэр хөгжүүлэх, эрдэс түүхий эдийг гүн боловсруулах, “Олборлолтоос-Боловсруулалт”… зэрэг зорилгоосоо буцаж, байгалийн баялгаа чулуу шороотой нь тээвэрлэн түүхийгээр нь хямд үнээр гаргаж хилийн цаана байгаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж байна. Төмрийн болон жоншны хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр үнэлгээг хэдэн 10 дахин нэмэгдүүлэх боломж алдагдсаар байна.

Гэтэл Австрали, Канад, Бразил, ОХУ, БНХАУ-ын роялтийн бодлого нь олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, дотоодын бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдаж байна. 

Бид уул уурхайн баялгаа баяжуулж, угааж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох аваас валют олох маш их нөөц боломж байна. Иймд дотоодын экспортод бүтээгдэхүүн гаргадаг  үйлдвэрлэгчдээ дэмжихгүй, өрсөлдөх чадварыг бууруулж, ажлын байрыг үгүй болгож, ядуурлыг нэмэгдүүлсэн, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжоо үгүй хийж байгаа бодлогоо нэн даруй засах шаардлагатай байна. АМНАТ бол нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялгийг олборлосны /баяжуулах/ төлөө заавал төлөх нэг удаагийн төлбөр юм. Дэлхий нийтэд энэ татварыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аль нэг шатанд дахин авдаггүй. 

Эрдэнэт, Оюутолгой хүдрээ олборлолт хийж, баяжуулаад экспортлож буй бол АМНАТ-өө төлөх зүйн хэрэг. Харин АМНАТ шингэсэн, мөн НӨАТ-тай үнээр хүдэр, нүүрс худалдаж аваад экспортлоход дахин өндөр АМНАТ ногдуулж буй нь дэлхийн аль нэгэн улсад байхгүй зарчим юм. Ийнхүү давхардсан татвартай байгаа нөхцөлд баяжуулах үйлдвэрлэлийн салбарт дотоод гадаадын ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээр дурдсан алдаа дутагдлаа засах боломж байна гэж үзэж байна гэлээ.

Хуулийн төсөл хоёр зүйлтэй байхаар тусгагдсан ба 1 дүгээр зүйлд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг “47.1.2. Ашигт малтмал экспортлосон этгээд. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн хүдэр, нүүрсийг худалдан авч баяжуулж, боловсруулж, угааж нэмүү өртөг шингээж агуулгыг дээшлүүлсэн бол хамаарахгүй.”, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг “47.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдхүүний аль нэгд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэж  өөрчлөх бол 2 дугаар зүйлд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монголын Улсын биржийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог болох заалт нэмж байгаатай холбоотой зүйл, заалтын дугаар өөрчлөхөөр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 1 цаг 31 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 1 цаг 41 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 1 цаг 48 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 4 цаг 33 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 4 цаг 41 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 4 цаг 52 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 5 цаг 7 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 5 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 5 цаг 22 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 5 цаг 30 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 44 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 5 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 6 цаг 22 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол... Ихэнх нутгаар дулаарна
Top