x

Ц.Төрхүү: S'Outlet-ийн буурин дээр үерийн хамгаалалтын 4.5 м өндөр темөр бетон далан барина

Гэрэл зэргийг MPA агентлаг

Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерийг зарлаад байгаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр "S'Outlet" дэлгүүрийн талбайд ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ц.Төрхүү:

-"Голын голдирлыг нарийсгаж, барилга байгууламж барьсан S'Outlet" дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж байна. Дэлгүүрийн дөрвөн объект байснаас өнөөдрийн байдлаар дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан.

Одоо таван давхар үндсэн барилыг буулгаж байна. Уг барилга нь төмөр бетонон хийцээр хүчитгэсэн. Цахилгааны монтаж, шилэн фасадыг авч байна. Төмөр бетоноор хүчитгэсэн хананы углуургыг нэг бүрчлэн хийн гагнуураар сулласан байдалтай байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар "Буянгийн" замыг хааж, кранаар төмөр бетонон хануудыг авна. Дөрөвдүгээр сарын 15-нд буулгаж дуусгахаар төлөвлөж байна. 

"S'Outlet" дэлгүүрийн барилгын газар дээр өөр барилга барихгүй. Нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, темөр бетонон хийцтэй үерийн далан барина. Мөн голын голдирлыг өөрчилсөн байршлын сувагчлалыг нээхээр ажиллаж байна. Үүний зураг төслийг 2023 онд хийж дууссан, өнгөрсөн долоо хоногт тендер зарласан. Нийт төсөв 20 тэрбум төгрөг. Энэ жил есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Тендерт шалгарсан компани ажлаа гүйцэтгэсний дараа мөнгөө авна" гэв.

 

зураг

 

Сэлбэ голын үерийн даланг сувагчлах ажил хийгдэж эхэлсэн. 2023 онд үер болсноос хойш далангуудын зураг төслийг хийсэн. Улаанбаатар хотод 23 байршилд үерийн далан барих зураглалыг хийж байгаа юм. Зураглал нь инженерийн шийдлүүд гардаг учраас удаан хийгдэнэ. 

Улаанбаатар хот өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш гамшгийн шар түвшинд шилжээд байгаа. Энэ хугацаанд Сэлбэ голын мөсийг гаргаж авснаар хоёр удаагийн шар усны үерийг хохирол багатай давлаа.

Өнөөдрийн байдлаар Наадамчдын гудамж, Яармагийн зам, Харүмафүжи сургуулийн хойд талд, Нисэхээс Яармаг руу орох замд Богд уулын ус их орж ирж байна. Уг байршилд ус соруулах гурван машин өдөр бүр ажиллаж байна.

Чингэлтэй, Баянхошуу, Толгойтын сувагчлалд энэ байдлаар ажиллаж байгаа юм"  гэж ярилаа.

"S'Outlet" дэлгүүрийн буурин дээр 20 тэрбумаар үерийн хамгаалалтын байгууламж барих гэж буйг оршин суугчид эсэргүүцэж буй талаар "Оршин суугчдын амь нас, эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалж, үерийн даланг төмөр бетонон хийцтэй болгохыг баяртайгаар хүлээж авах болов уу гэж бодож байна. Үүний тулд хийнэ.

Үерийн далан, инженерийн байгууламж барихад хөрөнгө их зарцуулагддаг. Гэсэн ч байгалийн гамшгийн үед түүнээс илүү буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг. Шинжлэх ухааны үндэстэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг хийх юм. Энэ зундаа багтааж барина.

Улаанбаатарт 23 байршилд үерийн далан байгуулахаар 30 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. БНСУ, ОХУ, Казахстанд үерийн гамшиг болж их хохирол амсаж байгааг харж байгаа байх. 

Байгалийн гамшиг болно гэдгийг мэдсээр байж хамгаалах үйл ажиллагааг явуулахгүй байж болохгүй.

Акуа Гарден хорооллыг буулгах асуудал шүүхийн шатанд яваа. Шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй.

Сэлбэ голын мөс тавдугаар сарын 15-н орчимд бүрэн хайлж дуусна. Үүний дараа урсац бүрэн явагдана. Одоогоор голын урсцыг хаасан бургасны хог, хагшаасыг цэвэрлэж байна.

Бидний хийж буй ажил зарим хүнд таалагдахгүй байж болно. Шинжлэх ухааны үндэслэлтэй, зураг төслийн дагуу аюулаас хамгаалах нь чухал юм" хэмээн тайлбарлалаа.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 0 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 1 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 4 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 5 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 7 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 8 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 10 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 13 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 15 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 16 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 23 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 24 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 25 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 26 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 28 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 31 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 14 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 17 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 18 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 21 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top