x

ҮЦХ-гийн талбайд цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хориглоно

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд мопед, суррон, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон байна. Энэ тухай тус байгуулагын цахим хуудсанд,

-"ҮЦХ-д иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12,000-20,000 хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглодог.

Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байна. Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр  ҮЦХ-гийн талбай руу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулж байна. Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд манай байгууллага ТЦА-нд мэдэгдэх болно" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тиймээс иргэн бүр ухамсартай байж, хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалж байна. Тус хүрээлэнгийн талбай дээр 32 зүйлийн 148,000 ширхэг мод сөөг ургадаг бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 1 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 2 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 5 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 6 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 8 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 9 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 11 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 13 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 16 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 17 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 24 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 25 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 26 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 27 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 29 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 31 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 14 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 18 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 19 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 22 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top