x

"Тэнүүн-Огоо"-гийн автобус бааз, засварын төвүүдийг хохиролдоо авахаар ярьж байна

Ногоон автобусны хэргийн хохирлыг барагдуулах асуудлаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-"Тэнүүн-Огоо компанитай тодорхой тооны том болон дунд оврын автобус худалдаж авах гэрээ хийгдсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад асуудал гарч, зарим гэрээг цуцалсан. Гэрээний дагуу нийлүүлэгдсэн цахилгаан болон дунд оврын автобус үйлчилгээнд гарсан. Дунд оврын автобуснуудад гарсан доголдлын талаар нийлүүлсэн компани болон хуулийн байгууллагад мэдэгдсэн.

Харин дизель автобус худалдаж авахтай холбоотой гэрээг цуцалсан. Эдгээр автобус нь угсарсан байж болзошгүй байсан. Тендерийн баталгаанд тавьсан байсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийг нийтийн тээврийн зориулалтаар үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан.

Аливаа этгээд хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулах бололцоотой. Нийслэлийн зүгээс хохирлоо удаашруулахгүйгээр барагдуулах байдлаар хамтарч ажиллахаа хуулийн байгууллагад хэлээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн нэгэн этгээд тухайн хөрөнгийг үнэлэх бололцоогүй. АТГ-аас томилсон хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн байна.

Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна гэсэн. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн. Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийг доголдолгүй явуулахад чухал.

Тус компани асуудалд орохоос өмнө, шалгагдаж байх хугацаанд нэг ээлжид 100-аас дээш тооны автобусыг үйлчилгээнд гаргаж байсан. Нийслэлд өдөрт 1,080 автобус үйлчилгээнд гардаг. Ажилтнууд болон автобусны гаралтаараа томоохон нөлөө үзүүлдэг байсан компани учраас эдгээр үл хөдлөх хөрөнгийг авъя гэж байгаа. Ажилтнууд нь тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болговол Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт шилжүүлж авах асуудлыг хэлэлцсэн.

Энэ удаад зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийг хохирлын хэмжээндээ авах уу гэдгийг хуулийн байгууллагаас томилсон хөрөнгийн үнэлгээний газраас гаргасны дагуу НЗД-ын зөвлөлийн хурлаар ярилцсан. Үнэ багатай хөрөнгүүдийг авах гэсэн асуудал байхгүй.

Тэнүүн-Огоо компани нь ногоон автобуснуудыг борлуулаад нийслэлд үлдэгдэл 1.7 тэрбум гаруй төгрөгийг өгч болно. Ногоон автобуснуудыг хэрхэн борлуулах, цаашид ямар байдлаар ашиглах нь тухайн компанийн шийдэх асуудал" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 16 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 17 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 20 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 21 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 23 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 24 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 26 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 29 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 31 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 32 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 39 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 40 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 41 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 42 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 44 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 47 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 29 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 33 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 34 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 37 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top