x

О.Батсүх: Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хүний эрх зөрчиж байна

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч О.Батсүх: 

-"Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт НПГ-аас миний үйлчлүүлэгч Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийг тус сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх саналыг шүүхэд гаргасан.

Энэ саналын дагуу шүүх хэлэлцээд түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. 

Өмгөөлөгчийн хувьд дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас хуульд заасны дагуу гурав дахь хоногт тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд төрийн албанд ажиллах тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан боловч энэ нь заавал тодорхой үндэслэл тогтоогдсон байхыг шаарддаг.

Миний үйлчлүүлэгчийн тухайд төрийн албан хаагч биш. Ямар нэгэн байдлаар төрд эрх мэдэл, албан тушаал хашдаггүй.

2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 2024 оны хоёрдугаар сарын 9-нийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээсээ гарахыг нь хязгаарласан.

Энэ утгаараа сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх битгий хэл зорчих эрх нь хүртэл хязгаарлагдчихсан байгаа. Гэтэл шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 

"Миний үйлчлүүлэгч зөвхөн фэйсбүүк орчинд өөрт төрж буй сэтгэгдлээ нийтэлсэн төдий"

Прокурорын зүгээс нийт хоёр санал гаргаж ирсэн.

  • Эхнийх нь Zarig.mn сайтын нэрийн өмнөөс эрхлэгчээр ажиллахыг нь түдгэлзүүлэх санал. Үүнийг шүүх хүлээж аваагүй. Яагаад гэвэл хувийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль болон Иргэний хуульд зааснаар хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн эрх хэмжээний асуудал. Иргэний эрх зүйн хүрээнд хамаарах асуудал гэж үзээд иргэний шүүх шийдвэрлэдэг зарчимтай. Гэтэл эрүүгийн шүүхээр ийм шийдвэр гаргуулахаар санал гаргасныг шүүх хүлээж аваагүй.
  • Хоёр дахь нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх санал байсан. Ингэхдээ прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн фэйсбүүк орчинд бичсэн пост, шэйр хийсэн мэдээллийг танилцуулсан. Гэвч прокурорын танилцуулж байгаа фэйсбүүк орчин дахь мэдээллүүд өөрийнх нь шалгаж байгаа хэрэгтэй хамааралгүй, энэ хэрэгт саад учруулаагүй. Зөвхөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гарсан мэдээллүүдийг шэйрлэх, өөрт төрж буй сэтгэгдлээ нийтэлсэн төдий зүйл байсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тус тус зааснаар хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар энэ эрхийг онц бөгөөд дайны байдал зарласан үед зөвхөн хуулиар хязгаарлахыг хуульчилж өгсөн. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй байхад миний үйлчлүүлэгчийн сэтгүүлчээр ажиллах үйл ажиллагааг нь түдгэлзүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил рүү чиглүүлж байна.

Гэрээсээ гарахгүй, сэтгүүлчээр ажиллах боломжгүй байгаа нөхцөлд нэг хүнд олон таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч байгаа нь зохимжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. 

"Гэрээсээ гарахгүй, сэтгүүлчээр ажиллах боломжгүй байхад заавал энэ арга хэмжээг авах шаардлагагүй байсан"

2012 онд гарсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тусгай илтгэл бий. Тэнд дурдсанаар нийгэмд өрнөж буй үйл явдал, мэдээ баримтыг сурвалжлах, баримтжуулах, эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, нийтлэхийг сэтгүүлчийн үйл ажиллагаа хэмээн үздэг.

Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд гэрээсээ гарахгүй байгаа энэ нөхцөлд угаасаа сэтгүүлчээр ажиллах боломжгүй байхад заавал энэ арга хэмжээг авах шаардлагагүй байсан. 

Шүүхээс гарч байгаа шийдвэрийн агуулга бол зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүнд хамаарч байгаа мэт боловч цаашдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавьсан, өөр олон сэтгүүлч нарын ажил мэргэжлээ эрхлэх эрхэд нь буруу жишиг тогтох эрсдэлтэй. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваад шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэргийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад гэвэл нууцад хамаарах буюу өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн хувьд баталгаа гаргачихсан учраас ярьж болохгүй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чулуунбаатар (127.0.0.1)
    Тун ядруу үзэлтэй өмгөөлөгч байна Арай л хэврэг бодолтой амьдралаас хол сэтгэж байна
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 18 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 19 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 22 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 23 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 25 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 26 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 28 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 30 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 33 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 34 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 41 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 42 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 43 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 44 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 46 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 48 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 31 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 35 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 36 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 39 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top