x

Газын зурвас, Украинд эвлэрэл тогтоохыг Ромын Пап уриаллаа

Өчигдөр буюу ням гаригт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Хуанлийн зөрүүнээс үүдэн католик шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ онд үнэн алдарт шашинтнуудын хувьд 5 дугаар сарын 5-нд, католикуудын хувьд 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус тохиож байна.

Иисус Христ баасан гаригт /Good Friday/ загалмайд цовдлуулснаас хойш хэдэн өдрийн  дараа Easter Sunday буюу ням гаригт дахин амилсныг дурсан христийн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг.

Уг баярыг тохиолдуулан Ромын Пап Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ, Газын зурвас ба Украинд болж буй дайныг зогсоох, өнөөдрийг хүртэл ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа.

Израиль,ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар шинэ хэлэлцээ эхлэхийн өмнөхөн, Улаан өндөгний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор гаргадаг илгээлтдээ тэрбээр “зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоодоггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломжийг хангах, 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг аль болох ойрын үед суллах, Газад нэн даруй гал зогсоох”-ыг Ромын Пап уриалав.  

Мөн тэрбээр олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу Орос, Украины олзлогдсон цэргүүдийг нэн даруй харилцан солилцохыг уриалсан байна. Харин энэ удаад энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Киевт дахин уриалсангүй.  

Тэрбээр өмнө нь хэлэхдээ “нөхцөл байдлыг харж чаддаг, ард түмнээ боддог, хэлэлцээ хийхийн тулд цагаан туг барьж чадах зүрх зоригтой хүн илүү хүчтэй байдаг” гэсэн нь Украины эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөн байна.

Ватиканы Ариун Петрийн талбайд 

Сахиусан тэнгэрийн хувцас өмссөн филиппин охид Манила хотод болсон оройн мөргөлийн үеэр 

Кени улсын нийслэл Найроби хотод ахмад настнууд, хүүхдүүд зул асаах ёслолд оролцов Залбирал үйлдсэний дараа загалмайг үнсэх ёслолд оролцож буй ирак хүүхдүүд 

Прага хотын сүмд 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 54 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 56 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 58 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 6 цаг 0 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 22 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 23 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 24 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 24 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 25 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 48 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 50 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 52 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 53 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 54 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 11 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 14 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 14 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 12 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top