x

ОХУ-д орон даяар гашуудал зарлалаа

“Крокус сити Холл” цогцолборт болсон террорист халдлагатай холбогдуулан ОХУ-д орон даяар нэг өдрийн гашуудал зарлалаа.

Гуравдугаар сарын 22-ны орой уг цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж халдлага үйлдсэн юм. Барилгад мөн дэлбэрэлт болж, гал гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 130 гаруй хүн амиа алдсан ба энэ тоо нэмэгдэж магадгүй байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 140 гаруй хүн шархаджээ.

Оросын Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ тусгайлан хандаж үг хэллээ. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, гүн эмгэнэл илэрхийлсний сацуу амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Төрийн тэргүүн мөн хүмүүсийг аврахад тусалсан гал сөнөөгчид, аврагчид, эмч нар, жирийн иргэдэд хандан талархлын үг хэллээ.

В.Путин мөн "энэ харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг" илрүүлж, шийтгэх болно гэж мэдэгджээ. Халдлагыг гардан үйлдсэн 4 хүнийг бусад хамсаатнуудынх нь хамт баривчилсан юм. Тусгай албаныхан террористуудын хамсаатнуудыг илрүүлсээр байна.

Террорист халдлагад амиа алдсан хүмүүст Орос орон даяар эмгэнэл илэрхийлж байна. Зарим бүс нутагт гуравдугаар сарын 23-наас эхлэн гашуудал зарласан бөгөөд Кузбас зэрэг хэд хэдэн бүс нутагт гурван өдөр үргэлжилнэ. 

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 57 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 7 цаг 0 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 1 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 3 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 5 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 25 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 26 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 27 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 28 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 29 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 53 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 55 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 57 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 58 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 14 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 17 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 18 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 3 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top