x

Оросын сонгуулийг Өрнөдийнхөн эсэргүүцэж, Ши Жиньпин баяр хүргэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг эрх чөлөөт, шударга бус сонгуульд ялалт байгуулсныг барууны орнууд шүүмжилсэн бол Хятад улс ойрын холбоотондоо баяр хүргэжээ. Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа Путин 87.28 хувиар ялалт байгуулсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Энэ үр дүн нь хүч, хэлмэгдүүлэлт, луйврын замаар л гарах боломжтой гэж тэд үзсэн юм.

11 цагийн бүсэд үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын үйл явцыг олон улсын ажиглагчид хянаагүй.

Францын засгийн газар энэ удаагийн санал хураалтыг хүнд нөхцөлд болсон гэж дүгнэжээ. "Чөлөөт, олон ургальч, ардчилсан сонгууль явуулах нөхцөл бас л бүрдээгүй. Бүх нэр дэвшигч хэвлэл мэдээлэлд ижил тэгш эрхтэй байх олон улсын стандартыг энэ санал хураалт хангаагүй. Украин дахь түрэмгийллийн эсрэг байр суурьтай байгаа нэр дэвшигчдийг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй нь саналын олон ургальч шинжийг илт бууруулсан. Мөн түр эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл. Франц улс эдгээр санал асуулга болон түүний үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Герман улс мөн санал хураалтыг чөлөөт, шударга бус гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател "Энэ сонгууль хүчтэй хэлмэгдүүлэлтийн орчинд явагдсан. Путин ерөнхийлөгчөөр үлдэх өндөр магадлалтай. Энэ нь түүний автократыг зөвтгөх шалтгаан биш" гэжээ.

Европын холбооны зүгээс Оросын сонгуультай холбоотой мэдэгдэл хийхдээ "Украины нутаг дэвсгэрт сонгууль гэгчийг зохион байгуулсныг, түүнээс гарсан үр дүнг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Барууны удирдагчид энэ мэтээр эсэргүүцлээ илэрхийлж Путинд баяр хүргээгүй. Харин Хятадын дарга Ши Жиньпин Даваа гаригт Кремлийн удирдагч руу утсаар ярьж баяр хүргэлээ. Путины удирдлага дор ОХУ илүү том амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хүрнэ гэдэгт итгэж буйгаа тэр илэрхийлэв.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 29 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 33 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 50 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 58 мин Түүх бол сургамж-багш 1 цаг 0 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 6 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 11 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 13 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 37 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 43 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 51 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 2 цаг 53 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 3 цаг 3 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 5 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 9 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 18 цаг 56 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 18 цаг 58 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 19 цаг 2 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top