x

Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэг өөр дээрээ авчээ

Москва хотын зах дахь "Крокус Сити Хол" хэмээх соёл урлагийн төвд баасан гаригийн орой өөрсдийгөө өнгөлөн далдалсан зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан тухай өнөөдөр өглөө мэдээлсэн.

ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр 60 гаруй хүний амь үрэгдэж, 145 хүн шархадсан нь тогтоогдоод байна. Мөн шархадсан 60 хүний биеийн байдал ноцтой байна гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Гэрчүүд болсон явдлыг нэрээ нууцлан ярьж байна.

2004 оноос хойших хамгийн том аллага гэгдэж буй энэ хэргийг тус улс "цуст террорист" халдлага гэж нэрлээд, халдлагад калашников буу ашигласан болохыг гэрэл зургаар үзүүлжээ. "Исламын улс" бүлэг энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн гэж уг зэвсэгт бүлгийн мэдлийн "Амак" агентлаг "Телеграмм" сүлжээнд бичсэн байна.

Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлага үйлдсэн гэх хоёр хүний цагаан өнгийн машинтай зургийг нийтэлжээ. Тус улсын нисэх буудал, тээврийн төвүүд, нийслэл даяар аюулгүй байдлын хяналт чангарсан байна.

Гэвч халдлага үйлдэгчид хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь халдлагын үеэр концертын төвд гал гарч, гал сөнөөгчид унтраах гэж ажиллах зуурт шуурхай албаныхан дээврийн хэсэг нь нурсан уг төвөөс хүмүүсийг гаргах шаардлагатай болжээ.

Харин "Исламын улс" бүлэг, гишүүд нь Москва хотын захад довтолж, олон зуун хүнийг цааш нь харуулж, шархдуулсан гээд тэд бааз руугаа аюулгүй ухрахаас өмнө тухайн газарт их хэмжээний сүйрэл учруулсан гэж  мэдэгдсэн байна.

Америкийн талаас ч мөн энэ халдлагад исламын зэвсэгт бүлэг буруутай гэж батлан мэдээлсэн байна. Тус улсын Москва дахь Элчин сайдын яам Кремлиэс 20 орчим км-ын зайтай болсон энэ халдлагын талаар хоёр долоо хоногийн өмнө анхааруулж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 53 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 56 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 6 цаг 59 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 24 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 47 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 49 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 51 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 53 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 54 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 10 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 13 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 14 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 12 цаг 59 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top