x

Хубилай хаан бурханы шашинтай ч бусад шашинд нээлттэй байв

1279 онд Гуанжоугийн дэргэд болсон хоёр хоногийн тэнгисийн тулалдаанаар Монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх Монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос эхлүүлэн Хубилай хаан удирдсан билээ.  

1260 онд Хубилай Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав. 1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Сычуань мужийн Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж авч, 100 гаруй хөлөг онгоцыг олзлов.

Хятадууд галт зэвсэгийг хамгаалалтандаа ашиглаж байлаа. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд Монголчууд Сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь амьд хүчнийх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойшхи Сунийн овгийн захиргааны сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь тодорхой болсоныг мэдсэн адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ингээд 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн Монголчуудын захиргаанд 90 жилээр орлоо. Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж Хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн Хятадын армийг Монгол Юаны арми 1279 онд Гуандун мужид бүрмөсөн даржээ.

1261-1266 онуудад Даду буюу Ханбалих хэмээх шинэ нийслэлийг барих гүйцэтгэл ажил явагджээ. Хотын ерөнхий зураг төсөл, барилгын ажлыг мусульман инженер хийсэн юм. 1271 онд Их хаан Да Юань (大元) гэж улсын нэр өгөв. Энэ нь "иш үндэс" гэсэн утгатай үг билээ. Ингээд 1272 онд Ханбалиг нийслэлтэй Монголын Юан хэмээх их гүрэн бий болжээ.

Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвд рүү шууд орох замыг байгуулсан байна. Их сувгыг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн байжээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр Перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.

1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулжээ. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч инфляци өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, галд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан гэдэг.

Монголчуудын хуулиар заасан эрх өндөр байв. Тухайлбал, монгол хүнийг хятад хүн зодож эс болно, харин хариугаа авахаар монгол хүн түүнийг хороож ч болно гэх мэт. Энэ мэт зарим зүйл нь дарлагдаж буй иргэдийн дургуйцлийг хүргэсэн байж болзошгүй. Гэвч хүнд ялтнуудыг нөхцөл байдлыг харгалзаж өршөөх, тэр бүр цаазыг урьтал болгодоггүй гээд олон дэвшил байсан юм.

Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.

Хубилай бурханы шашинтай байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай хаан түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 59 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 7 цаг 1 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 3 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 5 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 6 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 27 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 27 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 29 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 29 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 30 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 53 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 55 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 57 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 58 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 59 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 16 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 19 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 19 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top