x

Байден Путиныг хэрхэн хэл амаар доромжилж байсан жагсаалтыг гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сууж эхэлснээс хойш нэг биш удаа Владимир Путиныг хэл амаар доромжилж ирэв.

Кремль үүнд ямар хариу өгсөн вэ? Путин өөрөө энэ талаар юу бодож байна? Өөр хэнийг Байден хэл амаар доромжлов?!

Байдены шинэ доромжлолд Кремль хэрхэн хариу өгөв?

Америкийн Ерөнхийлөгч гуравдугаар сарын 15-нд үг хэлэхдээ дахиад л Оросын Ерөнхийлөгчийн хаягаар доромжлол гарган түүнийг дээрэмчин гэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүлээцтэй хариу хэлэв.

Тэрээр "Тийм хэллэг төрийн тэргүүнийг чимэглэхгүй. Америк тийм хүнээр бахархахгүй  болов уу" гэж хэлжээ.

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч бүдүүлэг хэллэгийг нэг биш удаа гаргаж ирэв. Хоёрдугаар сарын 21-нд Калифорнид сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд үг хэлэхдээ, Цөмийн сөргөлдөөний аюулд АНУ-д байнга түгшиж ирлээ. Учир нь "эзэн залуу нь Путин шиг элдэв галзуу хөвгүүд байна" гэжээ.

Үүнээс өмнө тэр Оросын Ерөнхийлөгчийг нэг биш удаа дарангуйлагч гэж нэрлэж байв. Сүүлийн тийм доромжлолыг тэр Ази, Номхон далайн эдийн засгийн уулзалт дээр буюу 2023 оны арваннэгдүгээр сард хэлсэн юм. Үүний өмнөх ийм “цол”-ыг тэр 2023 оны ес болон гуравдугаар  сард хэлэхдээ “Үхэл дагуулсан дарангуйлагч”, “Цэвэр дээрэмчин” гэсэн байв. Америкийн Ерөнхийлөгч 2021 оны гуравдугаар сард Путиныг "дарангуйлагч гэхдээ алуурчин" гэсэн байв. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тэр үед ерөнхийлөгчөө хэлсэн үгэндээ "харамсаагүй" гэж байв.

Путин доромжлолд хэрхэн хариу өгөв?

Оросын Ерөнхийлөгч америк өвгөний хатгаанд хүлээцтэй хандав. Зөвхөн нэг удаа л түүнийг шог хэллэгийн үгээр "Хэн хочлоно, тэр өөрөө тийм" гэсэн шоглоом хэлж байлаа.

 

2024 оны  хоёрдугаар сард Путин Кремлийн сурвалжлагч Павел Зарубинтай ярихдаа өөрийн байр суурийг тайлбарлав. Түүний хэлснээр экс ерөнхийлөгч Дональд Трамптай ажиллахаас Байдентай ажиллахаас "амар" гэсэн байна.

Тэрээр “Чи эр хүн, чи надад их тус болсонд баярлалаа!” гэж хэлж чадахгүйг бид ойлгож байна. Тэнд дотоодын улс төрийн талаас юу болж буйг бид ойлгож байна. Энэ илэрхийлэл нь яг түүнийг харуулж байгаа. Тэгэхээр, би зөв байжээ! гэж  Путин тайлбарлажээ.

Байден өөр хэнийг хэл амаар доромжлов

Америкийн  ерөнхийлөгч олон хүнийг элдвээр хэлж ирсэн. Путины адил Ши даргыг бас дарангуйлагч гэж нэг биш удаа хэлсэн.

2023 оны нэгдүгээр сард Байден микрофоноо унтраагүй байхад Fox News телевизийн сурвалжлагч Питер Дусийг инфляцийн асуудал тавин дургүйг нь хүргэж байгааг хэлэн хэвлэлийнхэн дунд дуулиан гаргаж байлаа. Мөн тэрээр, Висконсинд нэгэн эсэргүүцэгчийг өөрийг нь үг хэлэхийг тасалдуулсан гэж хараасан  юм.

“Хэн ч мангар байх эрхтэй” гэж тэр түүнд хэлж байлаа.

Өөрийн гарал үүслийн талаар Байден яриад, Ирланд гаралтай Америкчуудын дургүйцлийг гаргаж байлаа. “Би ирланд байж болох юм. Гэхдээ би тэнэг биш. Би Доменик Жакоппогийн охинтой гэрлэсэн тэр нь намайг бага зэргийн Итали хүн гэдгийг харуулж байна” гэж Байден гайхсан олонд ярьж байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    юу хэлж ярьж байгаагаа ойлгохгүй шахуу зөнөг өвгөн дипломат ёс яаж ч мэдэх вэ дээ.
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 57 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 59 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 1 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 3 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 4 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 25 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 26 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 27 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 27 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 28 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 53 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 55 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 56 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 57 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 14 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 17 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 17 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 3 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top