x

Украинд устгасан НАТО-гийн зэвсэг техникийн жагсаалтаа Орос гаргажээ

Цэргийн шинжээчдийн дүгнэлтээр Оросын арми НАТО-гийн Украинд нийлүүлсэн байлдааны техникүүдийн бүх загваруудаас устгасан байна.

НАТО-гийн орнуудын ямар хомс зэвсгийг дайны явцад Оросын арми устгасан бэ?

НАТО-гийн ямар зэвсэг Цэргийн тусгай ажиллагааны бүсэд дутагдаад ирэв

РИА Новости агентлаг бичсэнээр, хоёр долоо хоногийн дотор Оросын арми америкийн гурван Abrams M1A1 танк, Шведийн хамгийн орчин үеийн гэх өөрөө явагч Archer төхөөрөмж, бөөнөөр буудах тийрэлтэд HIMARS  системийг устгажээ.

Өнөөдөр НАТО-гоос Орост нийлүүлэгдсэн байлдааны техникийн устгагдаагүй загвар гэж огт байхгүй байна. Abrams танкийн хажуугийн хуяг нь оросын танкийн эсрэг пуужингийн цохилтыг үл дааж байгааг, Шведийн өндөр технологийн Archer их бууг оросын нисгэгчгүй дрон-цэнэг "Ланцет" устгасан байв. Харин HIMARS системийн эхний системийг устгасан гэж Оросын БХЯ 2022  оны долоодугаар сард мэдээлсэн байгаа.

Британийн цэргийн шинжээч Александр Меркурисийн хэлснээр, барууны байлдааны техникийн байнгын хохиролоос болон Украины армийн байдал улам илүү цөхрөлтэй болж байна.

НАТО-гийн ямар танкуудыг Оросын арми шатаав

Цэргийн тусгай ажиллагааныхаа явцад барууны танкуудын бүхий л загварыг устгав. Сүүлчийн ээлжинд нь америкийн Abrams M1A1 танк  таарч эхнийхийг нь Авдеевкийн чиглэлд 2024 оны хоёрдугаар сарын сүүлчээр устгав.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Украины сөрөг довтолгооны үеэр Запорожийн чиглэлд Германы бэлгийн Leopard 2A4 танкуудыг устгасан нь тодорхой болов. Өнгөрсөн оны сүүл гэхэд тэр байлдааны машинуудаас олныг устгасан байв. Работина районд хоёр Leopard 2 мөргөлдөөд шатсан тохиолдол ч гарав.

Үүний өмнөхөн Британийн нийлүүлсэн Challenger 2 танкны эхнийх устгасан нь Британийн парламентад хүртэл яригдлаа. Түүнийг их буугаар мөн л Работино районд шатаажээ. Барууны байлдааны техникийн ихэнхийг Запоржийн Фронтод янз бүрийн хугацаанд устгажээ. Францын дугуйтай AMX 10 RC танкны эхнийхийг хэзээ устгасан нь тодорхойгүй. Харин дугуй нь хагарч мултарж байгаа танкийг чирэн авч яваа бичлэг нийтлэгдсэн байв. Украины сөрөг довтолгооны үеэр жигүүрийн цохилт хийхдээ тэдний хурдан чанарыг ашиглан  багийн хамт анхаарал саринуулах гээд “тахил өргөсөн” гэж The Washington Post сонинд  зун бичсэн байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    Устдаггүй зэвсэг гэж юу байхав дээ
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    барууны зэвсэг техник гэж нэрнээс цаашгүй юмнууд байдаг юм билээ өөрсдөө л магтаад байдаг болохоос биш
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 58 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 7 цаг 0 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 2 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 4 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 6 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 26 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 27 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 28 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 28 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 29 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 52 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 54 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 56 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 58 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 59 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 15 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 18 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 18 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 4 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top