x

ОХУ: Сонгуулийн эхний өдөр галдан шатаах, будаг асгах халдлагууд гарчээ

Гурван өдөр үргэлжлэх ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Сонгуулийн эхний өдөр санал хураалтын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хэд хэдэн халдлага гарсныг The Moscow Times мэдээлжээ. Оросын дөрвөн бүс нутагт санал хураалтын байранд гал тавих, долоон бүс нутагт саналын хайрцагт будаг асгах халдлага гарчээ.

Нийслэл Москва хотын нэг сонгуулийн тойргийн санал хураах байранд гал тавьсан өндөр настан эмэгтэйг эрх баригчид саатуулан шалгаж эхэлсэн байна. Санкт Петербург хотод нэгэн залуу эмэгтэй санал хураах байр руу шатагч шингэнтэй лонх шидээд баривчлагджээ. Ханты-Мансийск автономит тойрогт нэг эмэгтэй саналын хайрцгийг галдан шатаахыг оролдсон бол Москвад бас ижил халдлага гарсан байна.

Үүнээс гадна оросуудын "зелёнка" гэж нэрлэдэг ногоон будгийг саналын хайрцаг руу асгах халдлагууд гарчээ. 2010-аад оны үед сөрөг хүчний идэвхтнүүд рүү  ийм будаг цацах явдал олон гардаг байв. Ийм төрлийн гэмт хэрэгт тав хүртэл жил шоронд хорих ял оноодог.

Воронеж мужийн Борисоглебск хотод мөн хоёр удаагийн халдлага гарчээ. Будгаар сүйтгэгдсэн саналын хуудаснуудыг тоолох эсэхийг ням гаригт санал хураалт дууссаны дараа шийдвэрлэхээр болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Москва хотод 20 настай эмэгтэй саналын хайрцаг руу будаг асгаж буйг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал ертөнцөд өчигдөр тарсан байна. Крымийн хойгт ийм төрлийн халдлагын улмаас зургаан хайрцагтай саналын хуудаснууд гэмтжээ. Волгоград мужид бас нэг ийм халдлага гарсан байна.

Өчигдөр Орос даяар нийтдээ 13 хүнийг санал хураах байранд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баривчилснаа эрх баригчид мэдээлжээ. ОХУ-ын Сонгуулийн Төв Хорооны тэргүүн Элла Памфилова "Ийм халдлага үйлдсэн иргэдийг бусдын амласан мөнгөнд хууртсан, хийсэн үйлдэл нь ял шийтгэлтэйг мэдээгүй" гэж тайлбарласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 57 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 59 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 1 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 3 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 4 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 25 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 25 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 27 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 27 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 28 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 53 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 55 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 56 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 57 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 14 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 17 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 17 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 3 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top