x

БНЭУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болох Хэргийг түр хамаарагч Сажеев Кумарыг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг холбогдох яамдтай  хамтран хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүд манай улсад ажиллах юм.

Уулзалтаар, Элчин сайдын яамны зүгээс төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах, цехийн аюулгүй байдал, ус цахилгаан, харилцаа холбооны хэрэгслээр хангах, багийн ажил болон зохион байгуулалтад туслах ажилтнууд гаргаж өгөхийг хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах боломжтойг дуулгаад.  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн байранд төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн протез , ортопедын 2 үйлдвэр манай удсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 6 төвийг ашиглалтад оруулсан. Эдгээр төвийн дэргэд протез, ортопедын нэгжүүд ажиллана. Тиймээс протез, ортопедын үйлдвэр болон төвд ажиллаж байгаа, ажиллахаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ сургаж чадавхжуулах давхар ач холбогдолтой учраас Энэтхэг улсаас ирэх мэргэжилтнүүдээр туслуулах саналтай байна гэлээ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, төслийн хамгийн том ач холбогдол нь протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцахын зэрэгцээ протез үйлдвэрдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 22 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 24 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 26 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 27 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 28 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 33 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 35 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 35 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 5 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 7 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 8 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 10 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 16 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 17 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 51 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 12 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 24 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 25 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 32 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top