x

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлт, галын ослын дүгнэлт ирэх сарын 1-нд гарна

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан:

-"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Дүнжингарав" худалдааны төв орчимд болсон газ дэлбэрлэлтийн хэргийг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа. Газтээвэрлэж явсан автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан гэдэг дээр хөндлөнгийн шинжээчид ажиллаж байна.

Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамны холбогдох албаныхан мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж дууссан. ШУТИС-ийн лабораторид орон сууцны төмөр, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрөгч баасан гаригт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарснаар дөрөвдүгээр сарын 1-н гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газраар, нийслэлийн төсвөөс газ дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэв.

Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав захын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан 60 тоннын цистерн дэлбэрсний улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, 14 хүн түлэгдэж, хүнд, хөнгөн гэмтэл авсан юм. Мөн 90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн иргэн эмчилгээ авалгүй нас барсан билээ. 

Ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас өмнө мэдээлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 24 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 26 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 28 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 29 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 35 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 37 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 37 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 7 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 9 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 11 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 12 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 18 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 19 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 53 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 14 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 26 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 27 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 34 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top