x

Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг гурван эгнээ болгоход ачаалал энгийн үеэс эрс багассан гэв

Нийслэлийн Захирагчийн албанаас өчигдөр нийтийн тээврийн маршрутыг хоёр дахиа өөрчилж, зарим замын зөрчих хөдөлгөөнийг өөрчилсөн нь түгжрэлийг зохиомлоор өсгөлөө хэмээн иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд: 

-"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, иргэдийг тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй. 

Тус хуулийн 8.1-д замын хөдөлгөөний хэвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал чиглэлийг өөрчлөх, хаах эрх үүрэгтэй. Тиймээс гуравдугаар сарын 12-ны 17:50-19:20 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2 км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав болгосон. 

Олимпын гудамжтай холбоотойгоор "Шангри Ла"-ийн уулзвараас урагшаа И-мартын уулзвар хүртэл 1.7 км газарт замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эсрэг талын урсгалын нэг хөдөлгөөнийг сөрүүлж, ачааллыг сийрэгжүүлэх зохион байгуулалт хийсэн. 

17:50 цагт Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож, хойноосоо урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед ямар нэгэн байдлаар энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан.

Үүнийг 30 минутаар сунгаж үзэхэд Уулын зам, Зайсангийн замын орчимд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагт авч, 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. 

Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаж 21:40 цагт байхгүй болсон. Энэ зохицуулалтыг хийхээс бусад үед замын хөдөлгөөний ачаалал 22:00 цагт хэвийн болдог. Баяр ёслолын үед энэ ачаалал 23:00 цаг хүртэл сунгагддаг. 

Өчигдрийн урсгалынхаа дагуу өнөөдөр 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон.

Урьд нь ХААИС-ийн хойд талын Туулын шинэ гүүр баригдахаас өмнө замын ачаалал нэмэгдэж гацаадаг байсан. Энэ тохиолдолд 20-45 удаа тухайн замын зорчих хэсгийг түр хугацаагаар хааж хөдөлгөөнийг сийрэгжүүлсний дараа тухайн замыг нээдэг байсан. 

Иргэдийн сэтгэл ханамжийг тодруулж үзсэн. Энэхүү шийдвэрийг цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлж саармагжуулсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 21 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 24 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 26 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 27 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 28 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 33 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 34 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 35 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 5 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 7 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 8 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 9 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 15 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 16 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 14 цаг 50 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 12 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 23 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 25 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 31 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top