x

Гайтид 4000 орчим хоригдол оргожээ

Ерөнхий сайд Ариэль Хенриг албан тушаалаас нь огцруулах зорилготой бүлэглэлийн түрэмгийлэл гүнзгийрч,  Порт-о-Пренсийн шоронгоос олон мянган хоригдол оргосны улмаас 12 хүн амиа алджээ. Барбекю гэгддэг цагдаагийн ажилтан асан Жимми Шеризьер тэргүүтэй бүлэглэлүүд өнгөрсөн Бямба гаригийн шөнө тус улсын нийслэл дэх шорон руу дайрсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний ажилтан Пьер Эсперансын мэдээлснээр халдлагын дараа Үндэсний хорих ангийн 3800-4000 орчим хоригдол оргож, ердөө 100 гаруй нь үлдсэн байна.

Франс Пресс агентлагийн сурвалжлагч шоронгийн гадна талд 10 орчим цогцос харсан гэв. Хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь бараг хүн үлдээгүй гэмээр аймшигтай дүр зураглал угтан авчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр шоронд цагдаа байсан шинж тэмдэг байгаагүй ба хаалгийг санаатайгаар онгойлгосон байх магадлалтай.

Шоронд үлдсэн нэгэн үл таних хоригдол "Би л өрөөндөө үлдсэн. Бид унтаж байх үед сумны чимээ сонсогдсон. Тэгтэл хаалт эвдэрсэн байсан” гэж мэдүүлжээ.

Гайтигийн засгийн газар мэдэгдэлдээ харуулын цагдаа нар шорон болон “Croix des Bouquets” нэртэй өөр байгууламж руу хийсэн бүлэглэлийн халдлагыг няцаахыг оролдсон гэжээ. Үүнээс гадна 1450 хоригдолтой байсан хоёрдугаар шоронд халдлага гарсан ба хэдэн хоригдол оргосон нь тодорхойгүй байна. Сайн дурын шоронгийн ажилтны хэлснээр 99 хоригдол галын үеэр амь үрэгдэхээс айж, гол шоронгийн өрөөнд үлдэхийг сонгосон байна. Эдгээр хоригдлын тоонд ерөнхийлөгч асан Жовенел Мойзыг хөнөөсөн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр шоронд хоригдож байсан Колумбын тэтгэвэрт гарсан хэд хэдэн цэрэг багтжээ.

Эрх баригчид ард иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж "Оргон зугтаж буй хоригдлуудыг илрүүлэн, буруутай этгээдүүдийг баривчлахын тулд чадах бүхнээ хийх Үндэсний цагдаагийн байгууллагыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй" гэж мэдэгдлээ. НҮБ-ын Олон Улсын Цагаачлалын Байгууллагын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд 15 мянга орчим хүн гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоод дүрвэгсдийг байршуулсан 10 газар хоосорчээ.

Эх сурвалж: AL JAZEERA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 57 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 59 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 1 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 3 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 5 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 25 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 26 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 27 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 27 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 28 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 53 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 55 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 56 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 57 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 14 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 17 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 17 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 3 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top