x

Зуданд өртсөн малчдаас хонь 40 мянгаар авч байгаа нь худал гэв

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж зуданд өртсөн малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр хямдруулан авч байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа 340 гаруй хонийг нэг бүрийг нь 40 мянгаар үнэлж, зээлээр аваад явлаа гэжээ.

Тэгвэл энэ мэдээлэл нь худал бөгөөд ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийн зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага гэв.

Цахим хуудас дахь мэдээлэл нь худал бөгөөд Хөдөө аж ахуйн бирж малчдаас огт хонь, мал худалдаж аваагүй байна. Дөрөв хоногийн өмнө /2024.02.29/ Улсын онцгой комиссын хурлаар Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.Гантөмөр хэлэхдээ, 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7.2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92.8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 28 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 29 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 30 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 31 мин Биткоины ханш 5%-иар уналаа 32 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 34 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 36 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 39 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 43 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 44 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 45 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 46 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 2 цаг 39 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 2 цаг 41 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 2 цаг 42 мин Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийг зохицуулах ажлын хэсэг байгуулна 2 цаг 47 мин К.Роналду АНУ-д 9 жилийн дараа ирж, Цагаан ордонд зочилно 2 цаг 48 мин АИ-92 шатахуун тасалдахгүй, улсын хэмжээнд нийлүүлэлт хэвийн байгааг мэдээллээ 2 цаг 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхав 2 цаг 58 мин “60 сая хожсон” гэх залинд итгэж 8 сая төгрөгөө алджээ 2 цаг 58 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top