x

ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Цахимаар болсон G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Фумио Кишида “Япон улс Украинд ОХУ-аас явуулж буй дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын иргэд, байгууллагуудад нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 

“NHK World” сувгийн мэдээгээр энэ тухай "Японы ерөнхий сайд тулалдааны талбарт байдал хүндэрч, байлдааны ажиллагаа сунжирч байгаа тул одоо ардчиллыг дэмжигчид Украинтай эв нэгдлээ илэрхийлэх цаг болоод байна. Иймээс Украиныг дэмжих асуудал энэ онд түүний кабинетийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно" гэж хэлсэн хэмээн мэдээлэв.

Онлайн уулзалтын эхнээс G7-ын удирдагчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн илтгэлийг сонсож, санал солилцсон байна. Энэхүү уулзалтын дараа G7-ийн удирдагчид мэдэгдэл гаргаж “Бид Украины ард түмний ирээдүйн төлөөх тэмцэлд ялалтыг нь баталгаажуулж, иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтооход тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Тэд ОХУ-ын орлогыг, тэр дундаа эрчим хүчний худалдаанаас олж буй орлогыг бууруулах арга хэмжээ авах, мөн ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж амласан байна.

ОХУ Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлсний хоёр жилийн ойг тохиолдуулан Европын Холбоо, АНУ, Их Британи Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ аваад байгаа бөгөөд Япон улс ч ийм арга хэмжээ авна гэдгээ ийнхүү нийтэд ил тод мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 55 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 58 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 59 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 1 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 3 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 23 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 24 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 25 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 25 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 26 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 49 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 51 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 53 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 55 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 56 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 12 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 15 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 15 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top