x

Дэд сайд С.Энхболд Буриадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсад гурав хоногийн ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Евгения Юрьевна Лудуповаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын талаас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ЭМҮГ-ын дарга А.Өнөржаргал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа, Буриадын талаас Улаан-Үд хотын Цөмийн анагаах ухааны төвийн орлогч захирал Т.Иванова, улсын төсөвт эм ханган нийлүүлэх “Бурядфармация” байгууллагын ерөнхий захирал Б.Цыренов, Москвагийн Анагаах ухааан, нүүр ам судлалын их сургуулийн Халдварт өвчин, эпидемиологийн тэнхмийн профессор Е.Климова, Буриадын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева болон тус улсын Засгийн газар, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Дэд сайд С.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко нарын энэ сарын 16-нд Улаан-Үд хотноо хийсэн уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, судлах зорилготой ирсэн айлчлалын багийн гишүүдэд талархал илэрхийлээд “Бид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй улс. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна, зарим амжилт, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн жишээтэй та бүгд танилцсан байх. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол Монгол Улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх нутагшуулж 200 гаруй элэг шилжүүлэн суулгасан, үе солих хагалгааг амжилттай хийдэг, цаашид нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Мөн бид 40 жилийн түүхтэй цөмийн анагаах ухааныг эрчимтэй хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ салбарт танай улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага хуваалцах ч зүйл багагүй байгаа байх. Харин гепатитын В, D вирусийн халдвартай иргэдээ АНУ, ОХУ-д үйлдвэрлэдэг Булевиртид эмийн эмчилгээнд хамруулах асуудал манай тулгамдаж буй асуудлыг нэг юм” гээд энэ чиглэлд хамтын ажиллагааг үр дүнтэй эрчимжүүлэх талд санал солилцов.

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова Монгол Улсын талаас гепатитын B, D вирусийн эмчилгээг хариуцан ажиллах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцсан, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Айлчлалын үеэр Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын үр дүнд өчигдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева нар гарын үсэг зурав.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 8 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 10 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 10 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 12 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 12 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 1 цаг 41 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 1 цаг 43 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 1 цаг 44 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 1 цаг 44 мин Биткоины ханш 5%-иар уналаа 1 цаг 45 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 1 цаг 47 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 1 цаг 50 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 1 цаг 52 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 57 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 1 цаг 58 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 1 цаг 58 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 2 цаг 0 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 3 цаг 53 мин “Нарны домог” хамтлагийнхан “Намрын угалз-2025”-аас 8 цом хүртлээ 3 цаг 54 мин АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав 3 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top