x

Б.Ууганбаяр: Өвс тэжээл дууссан 39414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 малчин өрх байна

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000.9000 /хоёр сая есөн мянга/ мал хорогдсон дүнтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд нэг тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн бараа материал ирсэн.

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Орон нутагт ажиллаж буй Засгийн газрын долоон ажлын хэсэг өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байгаагаас 72,462 өрхийн нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнээс өвс тэжээл дууссан 39,414, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7,863, түлээ түлшний хомсдол үүссэн 5,800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 малчин өрх байна. 

Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн хүчин зүйлээс болж малын хот, ойролцоох газрууд цасан дарагдсан айл өрхүүдийн судалгааг гаргасан. 

Нийт 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй 2,032 малчин өрх байгаа. Тухайн малчин өрхүүдэд туслах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч, техник хэрэгслийг маргаашаас эхэлж ажиллагаанд оролцуулна. 

Мөн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагын 245 алба хаагч, 114 тээврийн хэрэгсэлтэй 14 аймгийн 74 суманд ажиллагаа зохион байгуулж, 2,748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газарт зам гаргаж, 1,778 тонн өвс тэжээл хүргэжээ. Нийлбэр дүнгээр 23,000 км зам талбайг гаргасан. 

Аймгийн Засаг дарга, гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс малчдадаа зориулж 17.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. 21 аймгийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хуваарилан олгосон" хэмээн танилцуулав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 37 мин ЧУБИ 51 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 20 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 1 цаг 23 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 1 цаг 23 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 1 цаг 25 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 1 цаг 25 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 2 цаг 54 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 2 цаг 55 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 2 цаг 56 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 2 цаг 57 мин Биткоины ханш 5%-иар уналаа 2 цаг 58 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 3 цаг 0 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 3 цаг 3 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 3 цаг 5 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 9 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 3 цаг 10 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 3 цаг 11 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 3 цаг 13 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 5 цаг 5 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top