x

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна.

Улаанбаатар хотод нөхцөл байдал нь хүндрээд буй асуудлуудтай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.

2023 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 427,184 тоо толгой мал байна. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Улаанбаатар хотод олон жилийн дунджаас 2-3 дахин их хэмжээний цас орж, 17-19 см цасан бүрхүүл тогтсон. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийслэлд 1168 тоо толгой мал хорогдоод буй тул мал бүхий айл өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 223 тонн өвс тэжээлийг бэлтгээд байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо болсон дэлбэрэлт, гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртсөн. Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-т танилцуулахаар ажиллаж буй юм.

Мөн дээрх эрсдэл, осол, аюулт үзэгдлүүдтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээг боловсруулж, төлөвлөөд байна. Тодруулбал,

  • Барилга байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх дүгнэлтэд үндэслэн шугам сүлжээг засварлах
  • Гал түймэрт өртсөн тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшлын нөхөн олговрыг холбогдох хууль тогтоомж батлагдсаны дараагаар шийдвэрлэх
  • Барилгын стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгагдсан үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх
  • Далан сувгийн засвар үйлчилгээг гүйцэтгэх
  • Үерийн эрсдэлтэй бүсийг чөлөөлөх
  • Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал бүхий айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 35 мин ЧУБИ 48 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 18 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 1 цаг 20 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 1 цаг 20 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 1 цаг 22 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 1 цаг 23 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 2 цаг 51 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 2 цаг 53 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 2 цаг 54 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 2 цаг 54 мин Биткоины ханш 5%-иар уналаа 2 цаг 55 мин Булганд халиун бугын сүрэгт зориулсан биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэв 2 цаг 57 мин 18 каратын алтан суултуур Sotheby’s-д 12 сая доллараар зарагдав 3 цаг 0 мин АНУ Саудын Арабыг батлан хамгаалах хамтын ажиллагааны гол холбоотноо болгов 3 цаг 2 мин “Чингис хаан” ОУНБ руу зорчих ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 7 мин Монгол Улс БНХАУ-д экспортлох нүүрсийг 100 сая тоннд хүргэх санал дэвшүүлэв 3 цаг 8 мин Кино зураг авалтад ашиглах хуурамч долларыг солиулах оролдлого гарчээ 3 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-аар үйлдвэрлэл хоёр дахин өсөж, шинэ бүтээгдэхүүний тоо 1,000-д хүрэв 3 цаг 10 мин Хотын үерийн эрсдэлийг бууруулах төслийн ТЭЗҮ-ийн явц 40 хувь хүрэв 5 цаг 3 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top