x

Украины арми ухарснаас нэг хоногийн дараа Авдеевкаас гарах тушаалыг Сырский өгчээ

Украины  зэвсэгт хүчний ерөнхий  командлагчийн хотыг орхих  тушаал хотоос  украины цэрэг эмх  замбараагүй зугтан ухарснаас нэг хоногийн дараа өгөгдсөн нь тодорхой болсон гэж Оросын БХЯ мэдээлэв.

Фото: Оросын БХЯ

Ням гаригт  Украины  цэргийнхэн хотоос гарч буй кадруудыг Орос нийтэлжээ. Кадруудад  хотыг  орхин гарч буй амьд хүч, техник нь оросын их буучдын галын дор явагдаж  буйг  харуулжээ. Украины цэргийнхэн өөрийн ерөнхий командлагчийн тушаал гарахаас өмнө хяналтгүйгээр  хотоос зугтаж эхэлсэн байв. Гол гол замуудыг нь оросын цэрэг хаан галын хяналтад авснаар тэд цөөн бүлгээр  шархдагчдаа хаян   зугтаж эхэлсэн байна.  Энэ үеэр  тэд зөвхөн нэг хоногийн дотор  1,5 мянга  гаруй хүнээ алджээ. Зэвсэг, техникийг хаян үлдээхээс өөр аргагүй болсон байв.

Авдеевка хотыг бүрэн хяналтад авсан тухай  Оросын БХ-ын  сайд Сергей Шойгу хоёрдугаар сарын 17-нд мэдээлсэн байв. Сайд ба Жанжин штабын дарга Герасимов хоёрын хотыг чөлөөлсөн анхны мэдээллийг Путин 17-ны өдрийн 4:00 цагт хүлээн авсан ба  ерөнхийлөгч  хотыг чөлөөлсөн “Төвийн” бүлэглэлийн цэрэг офицерүүд, тэдний командлагч хурандаа генерал Андрей Мордвичевт талархал илэрхийлжээ.

Ням гарагт  Оросын цэрэг Авдеевка хотыг бүрэн чөлөөлөөд 8,6 км-ын гүнзгий цөмрөлтийг хийн  31,75 кв. км нутаг дэвсгэрийг  чөлөөлжээ.  Авдеевка чөлөөлөгдсөнөөр Донецк хотын усан хангамжийн насосын станц, усан санг аюулгаас холтгож, стратегийн таван чухал авто зам, төмөр замын станцийг оросууд мэдэлдээ авч, Донец-Луганск,  Дебальцево-Горловка  замуудыг  галын хяналтад авах боломжийг оросуудад өгчээ. Авдеевкаас Донецкийн 2014 оноос хойш  их буугаар буудаж ирснийг  зогсоох замыг тавив.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.152)
    яг үнэндээ украйн цэргүүд байхгүй ш дээ дан хөлсний цэргүүд
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (172.69.252.152)
    бузар украйнууд үхэж дуусайсай!
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 56 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 59 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 7 цаг 0 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 2 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 4 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 24 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 25 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 26 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 26 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 27 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 50 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 52 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 54 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 56 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 57 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 13 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 16 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 16 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 2 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top