x

Навальныйн амиа алдсан ЗХ-№3 буюу "Туйлын чоно" шорон юугаараа алдартай вэ?

Оросын тэрслүү үзэлтэн амиа алдсан Харпын засан хүмүүжүүлэх газар юугаараа нэр цуутай вэ?

 

Харп суурин ба Собь гол шувууны нислэгийн өндрөөс харахад. Зургийн  төвөөс ялимгүй баруунд голын цаана алст «Туйлын чоно» засан хүмүүжүүлэх №3 байрлажээ.

Эх сурвалж: Яндекс. Газрын зураг

Өнөөгийн Оросын гол "тэрслүү үзэлтэн" гэгдэх, Оросын засгийн газрын албан ёсны мэдээгээр бол "татвараас зугтсан, мөнгө завшсан" гэх хэргийн гол буруутан, хожим "экстримист бүлэглэл байгуулах гэсэн, Оросын эсрэг уриалан тэрсэлсэн"  хэргээр нэмж 19 жилийн ял авсан Алексей Навальный нас барсан тухай Ямало-Ненецкийн автономын тойргийн Оросын шүүхийн шийдвэр биелүүлэх албаны салбараас (УФСИН) хоёрдугаар сарын 16-нд  мэдээлжээ.

Мэдээнд  тэр тухай бичихдээ:

“Ял эдлэгч салхинд гарсны  дараа гэнэт бие нь муудан ухаан алджээ. Түргэн тусламжийн эмнэлэгийн бригад дуудсан ба эмч нар шуурхай арга хэмжээ авч түүнийг сэхээн амьдруулахаар оролдсон нь бүтэлгүй болж тэр ухаангүй байсаар нас барсаныг түргэний эмч нар бүртгэгдсэн” гэсэн.

Тэрслүү  үзэлтэн улстөрч  сүүлийн саруудаа  Туйлын задигийн цаана, мөнхийн  цэвдгийн нөхцөлд, Харп суурин дэх  онцгой дэглэмтэй, эрэгтэйчүүдийн  засан хүмүүжүүлэх колони-3-т өнгөрөөжээ. Ямала-Ненецкийн автономын тойргийн энэ ЗХ-№3 нь Оросын хамгийн хойд хэсгийн шоронгуудын нэг юм. Өмнө нь тэнд ГУЛАГ-ын 501-р байгууламж байв. Харп гэдэг нь немец хэлээр “туйлын туяа” гэж орчуулагдана. Ийм л туйлын “романтик” юм.

Эхлээд Навальный  “Кировлес” компанийн 10 мянган тонн бэлтгэлийн модыг завшсан, Ив Роше компанитай холбоотой  гэх  хэргээр Владимир мужийн  Ковровскийн районы  Мелехово суурин дэх ЗХ-№6-д  өмнө нь тэнсэн болгосон байсан таван жилийн ялаа эдэлж байв. Харин өнгөрсөн оны наймдугаар сард шүүх  түүнд терроризмыг сурталчлан хэт дэврэх ажиллагаанд уриалж,  экстрем байгууллагыг санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн ноогдуулжээ. Навальныйг өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын хамгийн хойд  хэсгийн шоронд ялыг нь эдлүүлэхээр хүргэсэн байв.

“Туйлын чоно” гэж ямар шорон байна вэ?

Харпын колони №3-ыг “Туйлын чоно”, эсвэл “Ямалийн гурвал”гэж нэрлэдэг. Өмнө “хувьсгалын эсэргүү нарыг НАХЯамны гурвал шүүдэг байснаас гурвал нэрийг гаргасан болов уу. Энэ шоронд одоо одоо 700 хоригдол байгаа ба уг нь колони 1020 хүний багтаамжтай.  Хорих хугацаа ихтэй, 20 жилээс дээш ял авсан ялтнууд  байдаг.

 

Хатуу чанд, гэхдээ тэнд ял эдэлсэн хүмүүс "бусад шоронгуудаас  тийм ч хатуу биш" гэдэг. Засан хүмүүжүүлэх үүрэгтэй учраас хөдөлмөрлөх нь  их. Буганы арьсаар хүртэл сувенир бэлтгэдэг.  Тэд өөрсдийн хүчээр Сергей Радонежийн сүмийг босгосон байна.

Жилд хоёр удаа богино хугацаагаар, нэг удаа урт хугацаагаар ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг. Онцгой дэглэмийн гэдэг нэр нь өөрөө  тэнд ямрыг хэлээд өгнө. Өдөрт нэг удаа гадаалуулдаг. Яг энэ үеэрээ л Навальныйн бие муудан унажээ. Тэр нь тромбозын бөглөрөлт байсан бололтой. Энэ хүний үхэл ихээхэн дуулиан босгох учраас түүнийг нас барсан шалтгааныг тогтоохоор тийш нь УФСИН  тусгай хэсгийг илгээжээ. 

“Туйлын чоноос” оргоно гэж байхгүй. Эргэн тойрон тайгатай. Бэлтгэл сургуульгүй хүн шалгаран амьд гарахааргүй орчин гэнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    америк барууны заавраар их шальчиганаад байвал ингэдэг юм хохь нь
    2024 оны 02 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 55 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 57 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 59 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 1 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 2 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 23 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 23 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 25 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 25 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 26 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 49 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 51 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 53 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 54 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 55 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 12 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 15 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 15 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top