Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэллээ. Бүртгэлийг өнгөрөгч долоо хоногт эхлүүлэхээр зарласан боловч зарлагдсан өдөр нь хойшлуулж, өнөөдөр эхлүүлэхээр болсон билээ.
Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусах юм байна.