x

БНСУ: Эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна

Өмнөд Солонгосын Засгийн газар Хөдөө орон нутаг дахь эмч сувилагчийн дутагдалтай байдал, зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тасгуудыг байгуулах зорилгоор жилийн элсэлтийн квотыг 2000 орон тоогоор нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Гэтэл Өмнөд Солонгосын эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийн квотыг нэмэгдүүлэх тухай засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн жагсаал хийж, ажлаас халагдах өргөдлөө гаргаж байна. Харин засгийн газар нь анагаахын сургалттай эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг таслахгүй үзүүлэхийг үүрэг болгожээ.

Эмч нар төлөвлөгөөгөө эргэн харахыг Засгийн газраасаа шаардаж, уг шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард болох Парламентын сонгуулийн өмнө популист шийдвэр гэж үзэж байна. Мөн тус улсын эмч, дадлагажигч эмч нар энэ шийдвэрийг өөрсөдтэй нь зөвлөлдөхгүйгээр гаргасан, ингэж элсэлтийн квотыг судалгаагүйгээр нэмэх нь анагаах ухааны боловсрол, үйлчилгээ муудахад  хүргэнэ гэсэн үүднээс Засгийн газрынхаа төлөвлөгөөг эрс шүүмжилж байгаа юм байна. Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд нь мэдээлэл хийхдээ дадлагажигч эмч нар хоёрдугаар сарын 20-нд ажлаасаа гарах шийдвэр гаргасанд Засгийн газрын зүгээс маш их харамсаж байгааг илэрхийлжээ. Өмнөд Солонгосын засгийн газар олон зуун эмч нарын ажлаас халагдах өргөдөл гаргасны хариуд анагаахын сургалттай 221 эмнэлгийг ажилтны ээлжийн амралтыг нэг дор өгөхийг хориглож, зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй ажил үүргээ гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. Эмч нарын холбоод 2025 оноос эхлэн анагаахын оюутнуудын тоог 2000-аар нэмэгдүүлэх нь хэтэрхий огцом өсөлт гэж үзэж, эмнэлгийн төлбөрийг нэмэгдүүлэхэд байгаа нөөц бололцоог ашиглахыг эрх баригчдаасаа хүсэж байгаа юм байна.

Өмнөд Солонгос улс эмчийн тоог нэмэгдүүлэх шаардлага нийгмийн амьдралаас урган гарч байгаа зайлшгүй эрэлттэй холбоотой юм байна. Хөгжингүй орнуудын дунд хүн амын тоотой харьцуулахад Өмнөд солонгос улс эмчийн тоогоор хамгийн бага үзүүлэлттэй, үүний зэрэгцээ хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж байгаагаас эмнэлгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ эрс өссөн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 55 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 57 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 59 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 1 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 3 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 23 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 24 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 25 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 25 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 26 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 49 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 51 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 53 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 54 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 55 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 12 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 15 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 15 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top