x

НАТО-гийн гишүүн улсууд ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна

Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт Брюссель хотноо болж өндөрлөлөө. Украиныг Оростой хийж байгаа дайнд ялах хүртэл дэмжлэг үзүүлэх үүнд холбоотон түншүүдийн үүрэг амлалт чухал, мөн НАТО-гийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад гишүүн улс орон бүрийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг голлон хэлэлцлээ. Уулзалтын дүнд НАТО-гийн гишүүн улсуудаас Европ тивийн голдуу 18 улс ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг батлан хамгаалах салбарт зарцуулах, холбоотнууд Украинд нэг сая нисгэгчгүй онгоц нийлүүлэх, 20 улс нэгдээд Украины нутагт мина устгах эвсэл байгуулахаар тохиролцсон байна.

НАТО-гийн батлан хамгаалах төсөвт оруулдаг гишүүн орнуудын төсвийн хувь хэмжээ олон жил маргаантай, Трампын үед АНУ-аас шүүмжлэл, шаардлагатай тулгарч байсан. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп батлан хамгаалах салбарт хангалттай хөрөнгө зардаггүй улс орнуудыг АНУ хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь НАТО-гийн улс орнуудын анхаарлыг мөн татаж байгаа. Энэ  онд Европ тив дэх НАТО-гийн 18 гишүүн орон ДНБ-ийхээ хоёр хувийг буюу 380 тэрбум ам.долларын төсөв гаргана гэж найдаж байна, энэ бол 2014 онд гуравхан гишүүн орон ДНБ-ийхээ 2 хувийг НАТО-гийн батлан хамгаалахад зарцуулж байсантай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт болно гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ. 2014 онд НАТО-гийн нөмөр нөөлөг дор аюулгүй байдлаа хангахад ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээний төсөв гаргана гэж гишүүн улсууд нь амлалт өгч байсан ч өнгөрсөн он хүртэл энэ амлалт төдийлөн сайн хангагдаагүй байсан, гишүүн улсуудынхаа аюулгүй байдлыг нэгдмэл бодлогоор хангах зорилготой НАТО 31 гишүүнтэй. 2023 онд НАТО-гийн гишүүн улсууд төсвөө тодорхой хувиар ерөнхийдөө жигд нэмэгдүүлжээ. Гэхдээ яг шаардаж байгаа 2 хувийг давуулан биелүүлсэн орнуудыг Польш 3,9 хувь, АНУ 3,5 хувийг Грек улс 3 хувиар тэргүүлжээ.  Тэдний араас Эстони 2,7, Литва 2,5, Финланд 2,4 хувиар тус тус удаалжээ.

Энэ онд Герман улс батлан хамгаалахын зардалд 71,8 тэрбум евро хуваарилж, хоёр хувийн зорилтоо анх удаа биелүүлэхээр төлөвлөсөн. 2014 онд Европ дахь гишүүн улсууд болон Канад улс ДНБ-ийхээ 2 хувьд хүргэх зорилт тавьснаас хойш НАТО-гийн батлан хамгаалах зардлаа 600 орчим тэрбум доллароор нэмэгдүүлжээ. Украиныг дэмжих асуудлын хувьд АНУ болон НАТО-гийн бусад гишүүн улсуудын дунд санал зөрөлдөөнтэй байна. Гэхдээ НАТО-гийн гишүүн улсууд Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хэлэлцжээ. НАТО-гийн тэргүүн ч Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай хуулийг батлахыг АНУ-ын төлөөлөгчдийн танхим хандаж уриалсан байна. АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа хойшлуулах нь тус улсад үзүүлэх дэмжлэгт сөргөөр нөлөөлж байна, үүнийг Канад болон Европын улсуудын дэмжлэгээр орлуулах боломжтой гэж НАТО-гийн ЕНБД мэдэгдэж байна. Орос-Украины хооронд дайн эхэлснээс хойш АНУ Украинд 75 тэрбум орчим ам.долларын цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бол НАТО-гийн бусад гишүүн орнууд болон түншүүд 100 гаруй тэрбум долларын тусламж үзүүлжээ.

Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 55 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 58 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 59 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 1 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 3 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 24 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 24 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 25 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 26 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 27 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 49 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 52 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 53 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 55 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 56 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 12 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 15 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 16 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 1 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top