x

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн идэвхжиж байна

Европ даяар фермерүүдийн бослого хөдөлгөөн улам эрчимжсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн томоохон үйл явдлуудын нэг нь яахын аргагүй Францын фермерүүдийн трактортай бослого байсан.

Фермерүүд засгийн газрын байрнуудын гадаа өтөг бууц асгах, хурдны зам дээр шороо асгаж, газар дээр нь үр тариалах зэргээр салбарт нь тохиолдоод байгаа асуудлыг эрх баригчдад ойлгуулах гоц арга хэмжээнүүдийг авсаар байна. Тэгвэл Францаас гадна Итали, Испани, Румын, Польш, Грек, Герман, Португал, Нидерланд, Швейцар зэрэг улсуудад мөн л фермерүүдийн бослого жагсаал өнгөрөгч долоо хоногоос эхлэн эрчимжлээ.

Газар тариалангийн аж ахуй нь Европын Холбооны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 1,4 хувийг бүрдүүлдэг. Бусад эдийн засгийн салбартай харьцуулахад тийм ч том дүн биш боловч сүүлийн үед өрнөөд байгаа фермерүүдийн эсэргүүцэл хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбар Европ даяар ямар чухал салбар болохыг харуулж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Фермерүүд уур бухимдлаа илэрхийлж байгаа шалтгаануудад, дундаж орлого тун бага, засгийн газрын хязгаарлалт зохицуулга хэт их, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр импортолдог зэргээс улбаалан энэ салбарынхан ажлаа эрхлээд хоолоо олж идэх боломжгүй болж байна гэдэг том асуудал болоод байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Бельгийн Брюссель хотноо Европын Холбооны удирдагчид хуран цугларч, Украины гишүүнчлэл болон Украинд үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар хэлэлцсэн. Үүнтэй зэрэгцэн Европын фермерүүд чуулган болж байгаа парламентын ордны гадна хуран цугларч, өндөг шидэж, сигнал дуугарган, бамбар асаах зэргээр эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн байна. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа Бельгичүүд Нидерландын хил дээр мөн цугларч, хил нэвтрэх хөдөлгөөний саатуулсан гэсэн мэдээлэл байна. Яг тэр өдөр мөн Грек улсад трактортой фермерүүд улсынхаа хоёр дахь том хот болох Салоникид цугларч, хот руу орж гарах гол замуудыг хаасан байна. Португал улсад жагсагчид Испанийн хил рүү дөхөн урт жагсаал үүсгэсэн дүр зурагтай байна.

Өнгөрсөн сард гэхэд Герман улсад 2024 оны хамгийн эхний трактортай жагсаал эхэлж, өвлийн хүйтэнд ч ажрахгүй жагсана гэдгээ илэрхийлж, Берлинийг бүсэлж байсан юм. Германд жагсаал эхлэхээс өмнө өнгөрсөн оны төгсгөлд Зүүн Европын Польш, Румын, Болгар улсуудад аль хэдийн фермерүүдийн жагсаал эхэлчихсэн байсан. Тэд Украинаас орж ирдэг үр тарианы импорт хямд байгаагаас дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, дотоодын аж ахуйн эрхлэгчид хүнд байдалд орж байна гэдэг шалтгаанаар анх жагсаал эхлүүлсэн.

Дээр нь Орос-Украины дайны уршгаар газар тариалангийн салбарт ашиглагддаг эрчим хүч, бордоо, тээврийн үнэ өссөн нь эргээд фермерүүд зардлаа нөхөх боломжгүй болгож байгаад бухимдалтай байгаа юм. Германд гэхэд Канцлер Олаф Шольцын эвслийн засгийн газар 2024 оны төсвийн төсөлд дутсан хөрөнгийг босгохын тулд фермерүүдийг татаасаас чөлөөлдөг байсан системийг болиулна гэдэг санал дэвшүүлсэн нь бослого дэгдэхэд хүргэсэн. Улмаар Шольц энэ шийдвэрээ зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Хүрээлэн буй орчны асуудлууд мөн фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг улам өдөөж байна. Өнгөрсөн онд хэт халалтын улмаас Европ даяар ой хээрийн түймэр, үер ус, ган гачиг гээд олон ч гамшиг нүүрлэсэн. Улмаар Европын Холбоо сэргээгдэх шинэ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд хүлэмжийн хий ялгаруулах бүрд татвар оногдуулах, пестицидийг хориглох, азотын хийн ялгарлыг хязгаарлах, хөдөө аж ахуйн салбар дахь ус, газар ашиглаж, аж ахуй эрхлэх хэмжээг хязгаарлах зэрэг бодлогуудыг танилцуулсан нь фермерүүдийг эгдүүцэхэд хүргэсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд бямба гаригт Швейцар улсын фермерүүд нийслэл Женев хотод жагсаж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдлээ. Тэд фермерүүд байхгүй бол бүх хүн ард өлсөнө гэж анхааруулж, хөдөө аж ахуй эрхлэгчдийн асуудал бусад бүх эдийн засгийн асуудлаас дээгүүрт тавигдах ёстой гэж шаардаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    европын сүйрэл эхэлж байна даа!
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 54 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 56 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 58 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 7 цаг 0 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 7 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 7 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 22 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 24 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 24 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 25 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 48 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 50 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 52 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 53 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 54 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 11 цаг 11 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 11 цаг 14 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 11 цаг 14 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 13 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top