x

Монгол Улсад судалгааны их сургуулийн суурь тавигдаж байна

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын эрэмбийг ахиулах цаашид судалгааны их сургуулийн суурийг тавьж, бэхжүүлэхийн тулд төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааг 2021 онд эхлүүлсэн.

Энэ хүрээнд харилцан кредит тооцох, дундын лаборатори ашиглах, хөтөлбөрийн давхардлыг арилгахаас эхлээд 37 арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2023 онд их сургуулиудын дундын удирдах зөвлөлийг байгуулж хамтын ажиллагааны нэгдсэн стратегийг тодорхойлон ажиллаж байна.

Өчигдөр салбарын сайд дундын удирдах зөвлөлийн ажлын алба, сургуулийн удирдлагуудын хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Дээд боловсролын тухай хууль 2023 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах улмаар судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнтэй танилцаж байгаа юм.

Судалгааг 4 бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Ингэхэд их сургуулиудын хэмжээнд 2800 гаруй судлаач байгаа бол тэд 1637 өгүүлэл олон улсын хэмжээнд нийтлүүлж, 25 патентыг эзэмшиж байна. Энэ нь их сургуулиудад судалгааны нөөц бололцоо их байгааг харуулах боловч олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт юм. Тиймээс цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, журмыг тодорхой болгох, судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар санал солилцлоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 54 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 1 цаг 9 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 1 цаг 55 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 1 цаг 59 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 2 цаг 13 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 2 цаг 23 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 2 цаг 25 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 2 цаг 26 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 2 цаг 28 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 2 цаг 41 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 2 цаг 49 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 2 цаг 58 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 3 цаг 1 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 3 цаг 14 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 3 цаг 29 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 3 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 4 цаг 12 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 17 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 17 цаг 18 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 17 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top