x

ОХУ-ын Башкортостан мужид эсэргүүцлийн жагсаал болжээ

Уралын нурууг даган оршдог ОХУ-ын Башкортостан мужид Лхагва гарагт иргэдийн бослого хөдөлгөөн дэгдэж, цагдаа хүчнийнхэн бослогыг намжаахын тулд нулимс асгаруулах хий цацах зэрэг арга хэмжээ авсан байна.

Энэ мужийн иргэд Фаиль Алсынов гэгч хүний эрхийн төлөө тэмцэгч 4 жилийн хорих ял сонссоны дараа уг шийдвэрийг эсэргүүцэж бослого дэгдээжээ.

Алсыновыг цагаачдын эсрэг үзэн ядах үзэл санаа дэлгэрүүлж, өдөөн хатгасан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон ч Алсынов өөрөө энэ хэргийг үгүйсгэж буй юм байна.

Босогчид болон хууль сахиулагчдын хоорондох мөргөлдөөний дүрс бичлэгт үзүүлснээр нэг иргэн толгойдоо хүнд бэртэж, хэдэн авран хүн хөнгөн бэртэл гэмтэлтэй, мөн хэдэн арван хүнийг барьж саатуулж байгаа дүр зураг үлджээ.

Алсыновыг шүүх хурал болон бослого хөдөлгөөн ОХУ-ын зүүн өмнөд нутгийн Казахстантай хиллэдэг Башкортостан буюу Башкир мужийн Баймак сууринд болсон байна.

Одоогоор тус мужийн удирдлагууд бослого дэгдээсэн голлох этгээдүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ийм бослого ОХУ-д дээд тал нь 15 хүртэлх жилээр хоригдох ялтай байдаг.

Орон нутгийн хэвлэлийн газрын сэтгүүлчийн "BBC" агентлагт өгсөн мэдээлэлд дурдсанаар Башкирын удирдлагууд Алсынов болон босогчдын хэргийг олон нийтэд жишээ болгож, прокурорын өгсөн ялаас илүү хүнд ял оноохыг оролдож байгаа гэж дурдсан байна.

Мөн Алсыновт хүнд ял оноосон нь иргэдийг бухимдуулна гэдгээ Башкирын удирдлагууд мэдэж байсан гэж дурджээ.

Алсыновын ялаас гадна Башкирын иргэд хүрээлэн буй орчны асуудал зэрэг янз бүрийн асуудлаар жагссаар байгаад түүндээ дасчихсан гэж нэмж хэлсэн байна.

Ялангуяа Баймак шиг ийм алслагдмал сууринд ирж жагсах нь элбэг байдаг, 5 цагийн зайтай газраас хүртэл зорьж ирж жагсдаг талаар онцолж байлаа. Тиймдээ ч цагдаа нарт баригдахаас айхаа больсон гэж тайлбарлаж байна.

Энэ удаагийн бослого нэлээд хүчирхийллийн шинж чанартай болж өнгөрсөн, бэртэж, гэмтсэн хүмүүсийн дунд цагдаагийнхан ч байгаа, жагсагчид өөрсдийгөө зэвсэглэсэн байсан гэж Оросын мөрдөн байцаагчид мэдээлжээ.

Алсыновыг Башкирын дээд шүүхээс алтны уурхайд ажиллахаар ирсэн цагаачдын эсрэг жагсаал цуглаан өдөөсөн, цагаачдыг доромжилсон гэж хэрэг үүсгэж хорих ял оноосон.

Харин Алсыновыг дэмжигчид түүнийг Башкир дахь ариун дагшин гэж тооцогддог газарт албанынхан хужир олборлох ажиллагаа явуулах гэж байсны эсрэг тэмцсэн, тэмцсэнийх нь хариуд эрх баригчид түүнээс өшөөгөө авлаа гэж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм байна.

Алсынов ял сонссоныхоо дараа гарч явах үедээ сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ өөрийнх нь эсрэг тулгаж байгаа ялыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө шударга ёсны төлөө, ард түмнийхээ төлөө, муж улсынхаа төлөө тууштай тэмцэж ирсэн гэж хэлсэн байна.

Башкир буюу Башкортостан муж нь 4 сая хүн амтай, Оросын 7 дахь их хүн амтай холбооны муж улс юм.

Хүн амынх нь олонхыг башкир болон татар гаралтай хүмүүс эзэлдэг. Исламын шашны сунни урсгал голлосон, исламын шашинтнуудаас гадна олон шүтлэгтэн, ястнаас бүрдсэн холбооны муж улс юм. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 2 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 6 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 8 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 30 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 32 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 32 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 33 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 11 цаг 56 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 11 цаг 58 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 0 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 19 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 22 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 22 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top