x

Йемений Хусит босогчдыг “алан хядагч байгууллага” гэж тодорхойлно

АНУ-ын батлан хамгаалах хүч өчигдөр Йемений Хуситууд босогчдын Улаан тэнгис рүү довтолдог пуужингийн системийг бөмбөгдсөн байна.

Энэ мягмар гаригт Хуситууд Улаан тэнгист зорчиж явсан Грек улсын ачаа тээврийн онгоц руу пуужин харвасны хариуд АНУ агаараас бөмбөгдөж байгаа нь энэ юм байна. АНУ түрэмгий довтолгоо үйлдэж байгаагаас нь үүдэж Хуситуудыг “алан хядагч байгууллага” гэж дахин тодорхойлохоор төлөвлөж байгаа гэж Ройтерс агентлагийн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хуситуудыг урьд нь АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп “алан хядагч байгууллага” гэж тодорхойлж байсан юм. Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхээ хүлээн аваад 2021 онд Хуситуудыг энэ тодорхойлолтоос гаргасан байна. Гэвч Хуситуудын сүүлийн үед явуулж байгаа онц ноцтой түрэмгийллүүд тэднийг “алан хядагч байгууллага” гэж эргэн тодорхойлохоос өөр аргагүй болж байгаагаас гадна “тусгай зохион байгуулалттай олон улсын алан хядагч” гэж тодорхойлох ч боломжтой гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. Йемений Хуситууд нь өнгөрсөн оны 10-р сард Газын зурваст дайн эхэлснээс хойш дайтагч Хамасын талыг ил тод дэмжиж байгаагаа илэрхийлж, Израилын холбоотон гэж өөрсдийн үзсэн Улаан тэнгист зорчиж яваа ачаа тээврийн хөлөг онгоцуудыг онилж агаараас довтолсоор байгаа юм. Улаан тэнгист дэлхийн нийт усан тээврийн 15 хувь зорчин өнгөрдөг маш чухал бүс. Тиймээс энэ усан бүсэд ашиг сонирхлоо хамгаалахаар барууны хэд хэдэн орон хамтарч эвсэл байгуулан, Хуситуудын эсрэг арга хэмжээ авна гэж амлаад байгаа.

Өнөө өглөө АНУ-ын явуулсан довтолгоо Хуситуудын Улаан тэнгис рүү харвахаар яг бэлтгэх байдалд цэнэглээд байсан дөрвөн баллистик пуужингийн систем рүү довтолсон гэж Цагаан ордноос мэдээллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлж байгаагаар АНУ Улаан тэнгис дэх мөргөлдөөнийг ширүүсгэхийг хүсэхгүй байгаа.

Энэ бүс нутагт мөргөлдөөн ширүүсэхгүй байх голлох шийдвэрийг Хуситууд гаргана, тэдэнд зөв сонголт хийх хугацаа байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Улаан тэнгист одоо үүсээд байгаа хурцадмал байдал нь Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй гурав дахь тогтворгүй нөхцөл байдал болж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 7 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 10 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 11 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 13 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 15 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 35 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 36 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 37 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 37 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 38 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 12 цаг 1 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 3 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 5 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 7 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 8 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 24 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 27 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 27 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top