x

Англи, Америкчуудын Йеменд хийсэн цохилт шинэ дайнд үүсгэх үү?

АНУ ба Их Британийн зэвсэгт хүчин Йемений "Ансар Алла" хөдөлгөөн (хуситууд) худалдааны хөлөг онгоцнуудад халдаж байгаагийн улмаас  өнгөрсөн баасан гаригийн  шөнөөс эхлэн  хуситуудын байгууламжид  цохилт өгч эхлэв.

Энэ нь шинэ дайнд хүргэх үү?

АНУ ямар байгууламжуудад довтлов

  • АНУ-ын Төв командлалын Нисэх хүчний командлагч Алекс Гринкевич самуун дэгдээгчдийн Йемен дэх 60 гаруй байгууламжид нисэх хүчин цохилт өглөө гэж мэдээлэв.
  • Reuters агентлаг мэдээлэхдээ эхний цохилтын үеэр, "Ансар Алла" хуситуудын хяналтад байдаг Улаан тэнгисийн эрэг дэх Ходейда боомт хотод хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож байжээ. Мөн Саад, Сан хотуудад дэлбэрэлт цуурайтав.
  • Sky News Arabia мэдээлснээр Йемений арваад үйлдвэрлэлийн төв, зэвсгийн агуулах довтолгоонд өртжээ
  • The New York Times сонин дамжуулснаар, зэвсгийн агуулах, пуужин, дрон хөөргөх байгууламжийг оруулсан 60 байд цохилтыг 150 гаруй өндөр тусгалын зэвсгээр хийсний явцад хуситуудын довтолгооны хүчин чадлын зөвхөн 20-30 хувийг устгасан гэжээ.
  • Цохилтыг сөнөөгч онгоцнууд, Улаан тэнгист байгаа "Огайо" ангиллын USS Florida (Флорида) цөмийн шумбагч онгоцноос Tomahawk далавчит пуужингаар хийсэн байна. Америк, британийн цэргийнхэн хөлөг онгоцнуудаас далавчит пуужин харвасан гэж NBC News мэдээлэв.
  • Хуситууд арваннэгдүгээр сараас хойш 20 гаруй худалдааны хөлөгт халдсан гэж АНУ мэдээлжээ.

АНУ-ын мэдэгдэл

  • "Ансар Аллах" хөдөлгөөний 15 байгууламжийн 60 байд цохилт хийснээ АНУ-ын Нисэх хүчин мэдэгдлээ. Мэдэгдэлд цохилтыг өгөхөд Австрали, Бахрейн, Канад, Нидерландын дэмжлэгтэйгээр Их Британийн хамт ажилласан гэжээ. Өгч буй цохилтуудад "бүх Ойрхи Дорнодын эвслийн хөлөг онгоцнууд ба нисэх хүчин оролцож байгаа" гэлээ.

Их Британийн мэдэгдэл

  • Йемений нутаг дэвсгэрт цохилт өгөхөд олон улсын эрх зүйг барьсан гэж Лондон үзэж байна. Зэвсэгт халдлагаас хамгаалахын тулд хүч хэрэглэсэн нь зайлшгүй шаардлага гэж тэд хэлж байна.
  • Их Британийн Тэнгисийн цэргийн хүчин Улаан тэнгист эргүүл хийж буйг бас мэдэгдлээ.
  • Их Британи хуситуудын байрлалд шинэ цохилт өгөхгүй гэж ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгдлээ.

Хуситууд цохилтод хэрхэн хандав

  • "Ансар Аллах" хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Мухаммед Абдель Салям мэдэгдэхдээ, хэдийгээр АНУ, Их Британийн түрэмгийлэл хийгдэж байгаа ч Израильтай холбоотой  улс орны хөлөг онгоцнуудад довтолгооноо үргэлжлүүлнэ гэлээ.
  • Улаан тэнгист хөлөг онгоцнуудын хөдөлгөөний зам аюулд байгаагүй харин Йемен Газын зурвасын палестинчуудыг дэмжиж байгааг тэр хэлжээ. Мөн тэрээр цохилтыг зөвхөн АНУ, Их Британи хоёр хийсэн өөр ямар нэгэн эвсэл байхгүй гэжээ.
  • Хөдөлгөөний цэргийн төлөөлөгч Яхья Сариа тодотгосноор, АНУ, Их Британий хоёр 73 цохилт хийсэнд таван хусит амь үрэгдэж, зургаа нь шархадсан байв. Хөдөлгөөнд энэ довтолгоон “материал, стратегийн ямар ч хохирол үзүүлж чадаагүй” тэр хэлээд түрэмгийллийг зүгээр өнгөрөөхгүй гэв.

Энэ довтолгооныг шинэ дайн гэж үзэж болох уу

  • АНУ, Их Британи хоёрын довтолгоог Йемений эсрэг дайн гэхгүй нь ойлгомжтой. Цохилт нь хуситуудынх гэхээс Ираны байгууламжуудад  өгч байгаа довтолгоон юм.
  • Йемений хуситууд бол субъект биш. Тэд Ираны сонирхлыг явуулагч гар хөл нь юм. Тиймээс ч энэ цохилтоор Ираны цаашид юу хийхийг харж буй хэрэг юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.152)
    АНУ дайн өдөөгч шүү
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    америкийн сүйрэл ирж байгаа тун удахгүй
    2024 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 3 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 6 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 7 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 9 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 11 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 31 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 32 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 33 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 33 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 34 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 11 цаг 57 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 11 цаг 59 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 1 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 3 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 4 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 20 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 23 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 23 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top