x

Нийслэлийн 164-р цэцэрлэгийн 50 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Нийслэлийн 164-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тодруулбал, нийслэлийн 164-р цэцэрлэгийг анх 1973 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед ЗХУ-аас манай улсад ажиллаж, амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн хүүхдүүд сурч байсан юм. Улмаар 1992 онд Монголын талд шилжүүлж авснаар Элит боловсрол олгох “Монгени” төсөл хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт арга зүйн төв” болж үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оноос цэцэрлэгийн статуст шилжин “Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг” болсон. Одоо тус цэцэрлэгт БГД-ийн хамгийн ачаалал өндөртэй хороод болох 1, 3, 4, 27-р хорооны 763 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Тэгвэл тус цэцэрлэгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Монгени” цогцолбор сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Н.ЛхагваДүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Баатар, Нийслэлийн 164-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүй болон дүүргийн харьяа цэцэрлэгүүдийн удирдлагууд, мөн тус цэцэрлэгийн үе үеийн багш төгсөгчид оролцлоо.  

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ийслэлийн 164 дүгээр цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд болон багш ажилчид бяцхан шавь нарт нь баярын мэнд хүргээд тус цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 

“164-р цэцэрлэгийн 50 жилийн ойг угтан бид олон ажлыг хамтдаа хийсэн байна.

Тухайлбал,

  • АЗХБ-ны санхүүжилтээр 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орсон,

  • 2021-2022 онд УТХО-аар цэцэрлэгийн хуучин байрны дээврийг иж бүрэн зассан,

  • Цэцэрлэгийн гадна хашаа, явган хүний зам, тоглоомын талбайг УТХО-аар иж бүрэн засаж, хүүхдэд ээлтэй болгосон,

  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах Засгийн газрын тогтоолын хүрээнд 1-р хороо, 132-р байранд 3 бүлэгтэй 100 хүүхдийн, Богд-Ар хорооллын 1а-р байранд 125 хүүхдийн хүчин чадалтай 4 бүлгийг тус тус шинээр нээсэн юм.

Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Цомцог гэр” байгуулж, ашиглалтад ороход бэлэн болоод байна. Түүнчлэн дүүргийн зүгээс Багш нараа дэмжин сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг авч өгснөөс гадна 2024 онд хуучин байрны сантехникийн засварын ажлыг иж бүрэн хийхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн багш нар болох хүүхдүүд ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 48 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 49 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 51 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 54 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 57 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 1 цаг 4 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 1 цаг 5 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 1 цаг 6 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 1 цаг 7 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 1 цаг 16 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 1 цаг 16 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 1 цаг 17 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 46 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 2 цаг 1 мин Уго Чавес ба түүний нөхөд 2 цаг 11 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 2 цаг 25 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 7 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 3 цаг 10 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 3 цаг 15 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 3 цаг 18 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top