x

Санта арми ба дэлхийн улс орнуудын ӨВЛИЙН ӨВГӨД

Хаа нэгэнтээ уламжлалт Зул сар, Шинэ жилийн гол баатрууд өөрийн онцлогыг хадгалан үлдсэн бол зарим нутаг орон даяарчлалын нөлөөнд оржээ.

Өвлийн гол ид шидтэн олон тооны дүр төрх, нэртэй. Хэн нэгэн Санта-клаусаас, нөгөө нэг нь Дед Морозоос, өөр нэгэн нь Зюзигээс... бэлэг, ид шидийг хүлээнэ.

Санта-Клаустай ямар өвгөд өрсөлддөг вэ?

Эгнээндээ!

Зүүн славяны үлгэр домгоор, Дед Мороз нь хүйтний элч юм. Домнолын Морозыг (Мороз гэдэг нь Тэсгэм хүйтэн гэж монгол хэлэнд бууна) ХХ зууны эхээр бэлэг тараадаг, баярын өвөөгийн үүрэгтэй болгожээ.

Хувьсгалын дараа хоригт орсон өвөө 1930-аад онуудад цагаатгагдаад холбоот улс орнууд ба зөвлөлтийн найрамдалт улс орнуудад дүрийг хувилан тарааж эхэлжээ. Олон үндэстэн ястнууд түүнд үндэсний хувцасаа өмсгөж, нэрийг нь өөрсдийн хэлээр дуудах болов. Гэлээ гээд шинэ оны өвгөн эдгээр нутаг оронд нөгөө л нэг Дед Мороз байсан юм.

Монголд гэхэд л цагаан шуу даавуугаар дээлийг нь оёоод хөвөнгөөр эмжээрлэсэн байна. Харин монгол гутал өмсгөж байсангүй тэр үеийн өвлийн гол гутал эсгий гутлыг өмсгөсөн байсан санагдана.

Өвлийн өвгөн ба түүний коллегиуд

 

 

1. Корбобо, Узбекистан
2. Тол Бабай, Удмуртия
3. Аяз Ата, Казахстан
4. Каханд Пап, Армен
5. Товлис Бабуа, Г
үрж
6. Мош Крэчун, Молдав
7. Дед Мороз, Орос

Байраа эзлэх

XV-XVI зуунуудад Хувилгаан Николай зул сарын гол баатар байв. Гэхдээ XVI-XVII зуунуудад Реформац гэх шашин, нийгэм улс төрийн гол хөдөлгөөн гэгээнтнүүд ба хувилгаадыг шүтэхийг хориглосон байв. Хувилгаан Николай өөрийн нэр хүндээ зарим орнуудад алдаагүй юм. Тэр үеэр Европт Зул сарын аавууд гэж нэрлэгдсэн өөр баатрууд үүсчээ.

XVII зуунд Голландын шилжин суурьшигчидтай хамт Хувилгаан Николай (түүнийг нэрлэдэг байсан Синтерклас) Америкт очив. Аажмаар тэр хамбын митрагаа солин өөр малгайтай болоод Санта болон хувирчээ. ХХ зуунд түүний дүр нь Европт нөлөөлөн өвлийн өвгөд нь Санта-Клаус болжээ.

Хувилгаан Николайгаас Санта-Клаус хүртэл

8. Гэгээн Николай, Мирликийский
9. Вайнахтсман, Герман
10. Пер Ноэль, Франц
11. Фазер Кристмас,
Их Британи
12. Синтерклас, Бельги, Люксембург, Нидерланд
13. Санта-Клаус,
АНУ
14. Санта-Клаус

Довтолгоонд орсон нь

Санта-Клаус нь даяарчлалын нэг бэлгэдэл байж болох юм. Олон орнуудад шинэ оны ба зул сарын үлгэрийн дүрүүд ихэнх тохиолдолд өөрийн уламжлалт нэрээ авч үлдсэн бол харин гадаад төрх нь америкжиж голчлон Санта-Клаусын төрхийг санагдуулдаг.

Уламжлалт үндэсний дүрүүд

15. Агиос Василис, Грек

16. Паккайне, Карелия
17. Шэн Дань Лаожэнь, Хятад

18. Эхээ Дьыл, Якут
19. Оленцеро, Франц
, Испанийн баскийн бүс
20. Юльтомтен, Швед
21. Дади на Ноллаг, Ирланд
22. Зюзя, Белорус
ь
23. Бифана, Итали
24. Ежишек, Чех, Ежишко, Словак
25. Саган Убугун, Бурят
26. Гаспар, Бальтасар
ба Мельчор, Мексик, Аргентина
27. Йоуласвейдн, Исланд
28. Йыулувана, Эстони
29. Ямал Ири, Ямало-Ненецкий
н тойрог
30. Өвлийн өвгөн, Монгол
31. Йоулупукки, Финляндия
32. Шёогацу, Япон

Хамгаалалтад орсон нь

Зул сарын өвгөдийн дүрийг ерөнхийлөх нь олон орнуудад эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим нь жинхэнэ Николайн дүрийг илүүд үзэж, америкийн бүдүүн хөгжөөнтэй өвгөний эсрэг. Нөгөө нэг хэсэг нь өөрийн онцгой баатартай байхыг хүснэ.

Жишээлбэл, Нидерландад уламжлалт Керстман нь Зул сарын өмнө бэлэг тараана. Австрид Санта биш Кристкинд (эхлээд нялх Христийн дүр бэлэг тараадаг байсан бол одоо түүний дүрийг хөвгүүн биш цайвар шар үстэй охин гүйцэтгэнэ).

Мексикт хүүхдүүд гурван хааныг хүлээнэ. Заримдаа үндэсний соёлыг авч үлдэх гээд эртний шашины уламжлалаас хол баатруудыг тухайлбал, одой нарыг  бэлэг тараахад ашигладаг. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 6 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 9 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 11 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 12 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 14 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 35 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 35 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 37 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 37 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 38 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 12 цаг 0 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 3 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 5 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 6 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 7 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 24 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 27 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 27 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top