x

Газар хөдөлсөн Ишикава муж дахь цөмийн цахилгаан станцын реакторуудыг унтраажээ

Өчигдөр орон нутгийн цагаар 16:10 минутын орчимд Японы төвийн бүсийн Ишикава мужид 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эргийн дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарлалаа. Одоогоор 2 хүн гэмтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Японы ЗГ байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, сэрэмжлэх үүднээс түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

Газар хөдлөлтийн улмаас Ишикава мужийн Важима хотод өчигдөр орон нутгийн цагаар 16:21 минутад 1,2 метрийн өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23минутын орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгджээ. Цунами Японы тэнгисийн эрэгт хүрч байгаа юм байна. цунамийн өндөр нэмэгдэж 5метрт хүрч магадгүй, Нигата мужид 3метр орчим өндөр цунами үүсэж болзошгүйг цаг уурын хүрээлэн нь ойр давтамжтайгаар ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байна.

Дээрх газар хөдлөлтийн бүсэд хамаарч байгаа мужуудын далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, иргэдийг сонор сэрэмжтэй байж, эргээс холдож, өндөрлөг газар руу нүүн шилжихийг зөвлөсөн байна. Мөн Японы төв болон зүүн бүсийн мужуудад аюулгүй байдлын үүднээс хурдны галт тэрэгний үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ. Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станцын оператор компани цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгахад ноцтой гэмтэл илрээгүй гэж Японы засгийн газрын ЕНБД Хаяаши мэдэгджээ.

Одоогоор тус станцын хоёр реакторыг хоёуланг нь унтраасан байна. Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, 2011 оны 3-р сард тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь үрэгдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 5 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 8 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 11 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 13 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 34 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 35 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 36 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 11 цаг 59 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 3 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 5 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 6 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 22 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 26 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top