x

Данийн хатан хаан шинэ жилийн орой хаан ширээнээс буух шийдвэрээ зарлав

Европын хаад, хатан хаадаас хамгийн удаан засаглаж буй Данийн хатан хаан Маргрет энэ сарын 14-нд өөрийн ууган хүү, хунтайж Фредерикт титмээ шилжүүлэх өгөхөө мэдэгдэв. Энэ тухай Маргрет өчигдөр буюу шинэ жилийн орой ард түмэндээ телевизээр мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарласан нь "гэнэтийн явдал болов" хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Хатан хаан Маргрет өнгөрсөн оны хоёрдугаар сард нурууны хагалгаанд орсон нь амжилттай болсон юм. Үүний дараа тэр үүрэг хариуцлагаа хойч үедээ шилжүүлэн өгөх тухай бодож эхэлсэн ба цаг нь болсон гэж үзжээ.

Өдгөө 83 настай хатан хаан 1972 онд өөрийн аав, IX Фредерикийн хаан ширээг залгамжилж, Дани улсыг 52 жил захирчээ. 

зураг

2022 оны есдүгээр сард Их Британийн хатан хаан Элизабет нас барсны дараа тэр Европын түүхэнд хамгийн удаан төр барьсан, 2023 оны долдугаар сард Дани улсын түүхэнд хамгийн удаан төрийн жолоог атгасан хаан болжээ.

Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр хатан хаанд талархал илэрхийлж, “Хаан ширээг шилжүүлэх цаг ирсэн гэдэгтэй эвлэрэхэд хэцүү байна. Хатан хаан Маргрет бол Дани улсын үлгэр жишээ бөгөөд олон жилийн турш биднийг ямар үндэстэн, ямар ард түмэн болохыг үг хэл, мэдрэмжээрээ илэрхийлсээр ирсэн хүн билээ” хэмээн хэлсэн байна.

Маргрет нь 1940 онд хаан IX Фредерикийн охин болон мэндэлж, Данийн үндсэн хуульд эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрсний дараа 1953 онд 13 насандаа хаан ширээг залгамжлагч болжээ.

1967 онд тэр Францын дипломатч Анри де Лаборд де Монпезаттай гэрлэж, 2018 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байв. Хатан хаан Фредерик, Йоахим нэртэй хоёр хүүтэй бөгөөд тэдний ахмад нь одоо X Фредерик хаан болно. Хунтайж Фредерик 2004 онд Австралийн иргэн Мэри Элизабет Дональдсонтой гэрлэжээ.

Хунтайж Фредерик гэр бүлийн хамт. 2015 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 6 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 10 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 10 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 10 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 10 цаг 34 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 10 цаг 35 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 11 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 0 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top