x

“Pearson” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарыг чадавхжуулна

"Pearson" англи хэлний хөтөлбөрийг Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна.

Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулах аж.

Цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна. Ингэхийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, сургуулиудад ухаалаг анги тохижуулах, багш нарыг компьютераар хангах ажил үе шаттай хийгдэж байгаа. 2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал гэхэд Google компанитай хамтран хэрэгжүүлж байгаа эдгээр төслүүдийн үр дүн гарч эхлэх юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Pearson компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэр манай улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг сонирхолтой аргаар англи хэл сургахаас гадна англи хэлний багш нарыг дахин сургах, багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Pearson англи хэлний хөтөлбөрийн явцын үнэлгээнд тулгуурлан арга зүйг сайжруулах чиглэлээр аймаг нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.

Pearson компанитай ерөнхий боловсролын сургуулиас гадна мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа. BTEC буюу IT-ийн хөтөлбөрийг өнөөдрийн байдлаар 5 сургуульд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь дэлхийн 81 оронд хүлээн зөвшөөрөгдөх дипломтой болно. Цаашид энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх сонирхолтой мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэмэх юм.

Мөн BTEC-тэй хамтран хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинээр бий болж байгаа мэргэжлүүдийг мэргэжлийн боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд онгоцны техникч, тээвэр ложистикийн мэргэжлүүд багтаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 22 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 56 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 59 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 16 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 31 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 50 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top