x

Сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд Кембрижийн зөвлөх багтай хамтарна

Бүгд Найрамдах Франц Улсад Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны төлөөлөл ажиллаж байна. 

Өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Кембрижийн их сургуулийн зөвлөх багийн гишүүдийг БНФУ дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд хүлээн авч уулзлаа.

2023 онд батлагдсан боловсролын багц хуулийн хүрээнд зургаан үндсэн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэр дундаас хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, багш бэлтгэх, хөгжүүлэх чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажээ.

Уулзалтын үеэр ирэх онд хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар тогтож ярилцав.

Үүнд:

  • 2024 онд Монгол Улс хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд Кембрижийн зөвлөх багтай хамтран ажиллах юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэх биш хөтөлбөрөөр дамжуулан бүх сургуулийн үйл ажиллагааг олон улсын стандартад ойртуулахаар зорьж байна.

  • Багш бэлтгэх хөгжүүлэх төв байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх талаарх тодорхой зүйл заалт, зохицуулалт хуульд тусгалаа олсон. Энэ чиглэлээр Кембрижийн туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх ажил ч энэ хүрээнд хийгдэнэ.

  • Хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мөн уулзалтын үеэр хэллээ.

Эцэст нь энэ хичээлийн жилд туршилтаар эхэлсэн, цаашид өргөжүүлэхээр зорьж байгаа төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагааг тус зөвлөх багтай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 3 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 22 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 56 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 59 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 16 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 31 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 50 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top