x

Хүүхэд ханиад хүрвэл цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрт нь эмчлэхийг зөвлөв

Эрүүл мэндийн байгууллагуудаас өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна. 

Өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор иргэд өрхийн эмнэлтээ ажлын өдөр 20:00 цаг хүртэл, ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд хандах боломжтой болсныг Эрүүл мэндийн яамнаас өмнө мэдээлсэн. Иймд эцэг эхчүүд эмнэлгийн яаралтай хүлээн авах дээр хүүхдээ дагуулж ирэх, 103 дуудахаасаа илүү ойр байгаа буюу ачаалал багатай өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөв.  

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх баг жилийн томуугийн өвчлөлийн онцлог болон түүнээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид юуг анхаарах ёстой талаар дараах мэдээллийг танилцуулж байна. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдал, эмнэлзүйн ажиглалтаас харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх байдал түгээмэл байна. Иймд нярай хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлээд давтан хоёр хоноод эргэж үзүүл гэсэн тохиолдол заавал эргэж хандах шаардлагатай гэв. 

Нярайн аминд аюултай шинж тэмдгүүд: 

  • Өндөр халуурах 
  • Бөөлжих 
  • Хөхөндөө дургүй болох 
  • Унтаарах 

Дээрх шинжүүдийг анзааралгүй өнгөрөөж болохгүй, эмнэлэгт цаг алдалгүй хандахыг зөвлөв. Мөн хүүхдийн дархлаа их онцлогтой учраас сайн унтуулж, хооллон хэт дааруулж, халууцуулахгүй байх зөвлөмжийг дагах шаардлагатай. Мөн танай хүүхэд ханиадны шинж чанартай бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчилгээг нь хийж дааруулахгүй, сайн хооллож амраахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 28 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 42 мин Уго Чавес ба түүний нөхөд 52 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 1 цаг 6 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 48 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 1 цаг 52 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 1 цаг 56 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 2 цаг 0 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд: Б.Ринчен судлалын олон улсын хурал болно 2 цаг 3 мин “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4.3 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ 2 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 8 мин Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 17 цаг 54 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 17 цаг 56 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 17 цаг 57 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 17 цаг 59 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 1 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 18 цаг 2 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 18 цаг 4 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 18 цаг 5 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 18 цаг 6 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top