x

"Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олимпод оруулахгүй"

Хөнгөн атлетикчдийн холбоодын олон улсын эвсэл (WorldAthletics) Оросын хөнгөн атлетикчдад тавьсан хоригоо цуцлахгүй байхаар шийдсэнийг тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор тамирчид 2024 оны Парисын олимпийн тоглолтод оролцож чадахгүй боллоо.

Себастьян Коу орос тамирчдын талаар юу ярив

Олон улсын олимпийн хороо арванхоёрдугаар сарын 8-нд оросуудыг цагаан туг статустайгаар Олимпт тоглуулж болох тухай мэдээлсэн юм. ОУОХ-ны шийдвэрийн дагуу World Athletics байр сууриа өөрчилсөн үү гэсэн асуудлыг Коуд сэтгүүлчид тавьжээ.

Тэрээр "Үгүй. Энэ шийдвэрийг миний оролцсон олимпийн саммит дээр гаргасан юм. Олон улсын холбоод тамирчдыг шалгаруулахад өөрийн давуу эрхтэй. Бид тодорхой байр сууринд байгаа, тэр нь өөрчлөгдөөгүй" хэмээн хариулжээ.

Мөн Себастьян Коу "Үзэгчид орос тамирчдыг Парист харна гэхдээ хөнгөн атлетикт харагдахгүй. Хөнгөн атлетикийн холбооны ийм байр суурийг хөнгөн атлетикийн гэр бүлийн гишүүд бараг санал нэгтэйгээр хүлээн авсан" гэсэн юм.

Орос, Белорусийн хөнгөн атлетикчдыг олон улсын томоохон тэмцээнд  оролцох эрхийг нь хасах шийдвэрийг World Athletics энэ оны гуравдугаар сард ОХУ Украинд тусгай ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар гаргасан юм. Парисийн олимпийн тоглолт 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд явагдана.

Оросын тамирчдын талаар ОУОХ ямар шийдвэртэй байна вэ?

Арванхоёрдугаар сарын 8-нд Парисын зуны олимпт найман орос, гурван белорусь тамирчид оролцоно. Тэд өөрийн төрөлд цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтыг даван гарсан байв. Гэхдээ тэд дундыг барьсан статустайгаар нэр хаяг, төрийн далбаа, сүлд дуугүйгээр тэмцээнд оролцох юм гэх ОУОХ-ны шийдвэрт өгүүлжээ.

Оросын тамирчдад багийн тэмцээнүүдэд оролцохгүй мөн тэд олны өмнө өөрийн байр сууриа гаргахгүй, өөрийн орны зэвсэгт хүчин ба хүчний байгууллагатай гэрээ байгуулаагүй байх ёстой. Мөн ийм шуурдлагыг  дагалдах бүрэлдэхүүнд нь гарган тавьж байгаа.

World Athletics Орост явагдах Найрамдлын тоглолтод хэрхэн хандаж байна вэ?

World Athletics Орост Найрамдлын тоглолт явуулахыг дэмжихгүй байгаа гэж Себастьян Коу мэдэгдээд тэр тэмцээн нь холбооны үнэт зүйл ба тэмцээний дэгд харшилна гэжээ.

Найрамдлын тоглолт явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан ба тэр нь Москва, Екатринбургт 2024 оны есдүгээр сарын 15-29-ны хооронд явагдах ба шагналын фонд нь 4,6 тэрбум рубль болно. Медалиуд цэвэр алт, мөнгө, хүрлээр хийнэ.

Орос үндэсний олимпийн хороодыг урихгүй учраас ОУОХ тэр тэмцээнийг хориглож чадахгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэцэг төвийн уулзварын зам засварын ажил маргааш эхэлнэ 8 мин Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана 10 мин Монголын Хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо 45 мин Парисын олимпын наадмын хаалтын тоглолтод Том Круз оролцоно 1 цаг 42 мин БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо 3 цаг 26 мин Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 4 цаг 47 мин С.Эрдэнэсайхан: Ногоон байгууламжийн бордоотой усалгаанууд хийгдэж байна 5 цаг 21 мин Хөвсгөл, Төв аймгуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 6 цаг 22 мин Инфляц өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ 7 цаг 13 мин Х.Номингэрэл: Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ил, далд хэлбэрээр нурааж байна 7 цаг 41 мин "ЭТТ компанитай нүүрсний гэрээ байгуулж өгнө" гэж их хэмжээний мөнгө залилсан 8-10 хүнийг шалгаж байна 7 цаг 59 мин Олон улсын хамтарсан баг манай улсад хавдрын хяналтын үнэлгээ хийнэ 8 цаг 24 мин М.Уранчимэг: Дэлгэцийн донтолтыг эмчлүүлэхгүй бол хүүхэд огцом ууртай, худалч, хулгайч, гадуур тэнэдэг болох эрсдэлтэй 8 цаг 52 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 9 цаг 23 мин "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө 9 цаг 48 мин Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ 10 цаг 16 мин Б.Баянмөнх: Сэтгэл байвал элсэн цөлийг ч ойжуулах боломж байна 10 цаг 59 мин Уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүн байна 11 цаг 17 мин Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ Өчигдөр 10 цаг 42 мин "Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна Өчигдөр 10 цаг 33 мин
iИх уншсан
Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Ихэнх нутгаар дулаарна “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал тө... Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх о... Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина
Top