x

Өмнөговь аймагт гадаадын компанид газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татжээ

АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлээд байгаагаа өнөөдөр мэдээлэв. 

Өнөөдөр мэдээлэгдсэн нь тус газрын мөрдөн шалгах нэгжийн илрүүлсэн хэргүүд бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа юм байна. 

Хэвлэлийн хурлын дараагаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудал нь энэ сарын 5-нд ил болсон. Харин танайх үүнээс өмнө хэргийг илрүүлээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан гэж ойлголоо. Зөв үү?

-АТГ-ын мөрдөн шалгах нэгжүүд илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 2023 оны есдүгээр сарын 23-нд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд байсан хэргүүдийн тухай мэдээллийг сая өглөө. 

-Ерөнхийлөгч өчигдөр гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд танай байгууллага ямар оролцоотой байх вэ, ямар ажиллагаа явуулах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн Өмнөговь аймагт газар эзэмшүүлсэн асуудлыг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлийн хүрээнд АТГ болон прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дурдагдаж байгаа асуудлуудыг шалгаж эхэлсэн.

-Өмнөговьд газар эзэмшүүлсэн асуудалд одоогийн удирдлагууд нь л хамаатай гэж бодсон. Таны өгсөн мэдээлэлд өмнө нь ажиллаж байсан гэж дурдагдаж байна?

-Сая дурдагдсан албан тушаалтнууд бол өмнө нь ажиллаж байсан хүмүүс.

-Хэдээс хэдэн онд вэ?

-Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага зарлах боломжгүй тул үсгээр нь хэлж байгаа. Эдгээр нь одоо ажиллахаа больсон. Харин шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана. 

Сая өгсөн мэдээлэл бол шалгаж дуусаад шүүхэд шилжих гэж буй хэргүүдийн тухай юм. Харин Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. 

-Ханбогд суманд гадаадын иргэд шууд газар өмчилж авсан юм уу, дундын зууч бий юу?

-Үндсэн хуульд гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд Монгол Улсын газар нутгаас өмчлүүлэх, эзэмшүүлэх нь хориотой. Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон.

-Газраа эзэмшиж байгаад гадаадын иргэнд зарсан монгол хүмүүст ямар нэг хариуцлага тооцох уу?

-Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд нийтийн албан тушаалтан, хувь хүн ч бий.

-Танай байгууллага хэргийг шалгаад 2023 оны есдүгээр сарын 23-нд прокурорт шилжүүлсэн гэлээ. Бараг 3-4 сар болж байгаа юм байна. Процесс удаан үргэлжилж байна гэж харагдлаа. Шүүхээр хэзээ гэм бурууг нь дэнслэх вэ?

-Авлигын хэрэг дээр яллах дүгнэлт үйлдүүлэх нь цаг хугацаа шаарддаг. 11 яллагдагч тус бүр дээр прокурор бүгдийнх нь үйлдлээр хянаж үзээд түүнд холбогдох яллах дүгнэлт үйлддэг. Прокурор хэргийн бүх материалтай танилцаж, яллах дүгнэлтдээ нотлох баримтууддаа тулгуурлаж үндэслэлээ дурддаг тул цаг хугацаа их шаарддаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй 48 мин Баярын өдрүүдэд хэд хэдэн хилийн боомт түр хаагдана 49 мин Жакарта дэлхийн №1 мегаполис хот болов 51 мин Өвөрхангай аймаг уушгины 10 төрлийн өвчнийг эрт илрүүлэх өндөр нарийвчлалтай CT аппараттай боллоо 54 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов 57 мин Баянзүрхийн 52 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад бэлэн боллоо 1 цаг 4 мин Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө 1 цаг 5 мин Сургуулийн төрөлжсөн олимпиадууд 11 сарын 12-28-нд үргэлжилж байна 1 цаг 6 мин Тайланд руу зорчих монгол иргэдэд “Visa-Run” хяналт чангарав 1 цаг 7 мин Богдхан ууланд зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа 1 цаг 16 мин Хуурамч валют солиулахыг завдсан хэргийг шалгаж байна 1 цаг 16 мин Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэж байна 1 цаг 17 мин МАН-ын бүлэг Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 46 мин Улсын хэмжээнд 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байна 2 цаг 1 мин Уго Чавес ба түүний нөхөд 2 цаг 11 мин С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ, Хятадыг хамарсан зөрчилд хүрэх эрсдэлтэй 2 цаг 25 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 7 мин “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ 3 цаг 10 мин Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр жилд 15–20 хүн амь насаа алдаж байна 3 цаг 15 мин Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Ашраф Хакими анх удаа тодров 3 цаг 18 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо
Top