x

Долоо хоногийн эвлэрэлийн дараа тулаан эхэллээ

ХАМАС тохиролцоогоо зөрчсөн тул Израиль эвлэрэлийн хугацааг зогсоон, байлдааны ажиллагааг эхлүүллээ. Палестины талын мэдээгээр тулалдаан эхэлсний дараа Израилийн бөмбөгдөлтөөр 160 гаруй хүн амь үрэгдэж хохирлын тоо нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд сөргөлдөгч талууд ба зуучлагчид шинэ тохиролцооонд хүрэхээр хэлэлцээр үргэлжилж буйг мэдээлж байна.

Эвлэрэлтийг тасласан нь

  • Баасан гаригийн өглөө Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас Палестины хэт даврагчдын ХАМАС  хөдөлгөөн барьцааны хүмүүсийг чөлөөлөх тохиролцооны нөхцлийг зөрчснөөс гадна Израилийн нутаг руу буудлаа гэж мэдээлэв.

  • Израилийн хамгаалалтын арми (ЦАХАЛ) бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг сэргээн Газын зурвасын хойд ба өмнөд хэсгийн түүний тоонд Хан-Юнис ба Рафахын районуудын хэт даврагчдын 200 цэгүүдэд цохилт өгөн бөмбөгдлөө.

  • Хүмүүнлэгийн завсарлагын дараа ХАМАС-ын зэвсэгт жигүүр "Иззэддин аль - Кассамын бригадууд" Израилийн Ашкелон, Сдерот, Беэр-Шева хотуудыг пуужингаар буудснаа мэдээлэв. “Исламын жихад” бүлэгч буудалтаа сэргээж буйг зарлав.

  • Ливаны хилийн байдал ч хурцатлаа. Ливаны өмнөд нутгаас шиитийн "Хезболла" намын зэвсэгт жигүүр Жель-эль-Алям район дахь Израилийн цэргийн постыг буудаж эхэлжээ.

Газын зурвас дахь байдал

  • Египетийн хил дээрх “Рафах” боомтоор хүмүүнлэгийн тусламж оруулж байсан нь зогссон тухай Reuters мэдээлэв.

  • Газын зурвасын Эрүүл мэндийн албанаас байлдаан эхэлсэн гурван цагийн дотор 32 хүн амь үрэгдсэнийг мэдээлэв. Хүмүүнлэгийн завсарлага зогссоны дараа нэг хоногийн дотор Газад 193 хүн үрэгдэж  бараг 700 хүн шархаджээ.

  • Туркийн мэдээллийн Anadolu агентлагийн зураглаач бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан тухай тус агентлаг мэдээлэв.

Баруун эрэгт хийсэн гал

  • Израилийн хүчнийхэн арванхоёрдугаар сарын 1-ний шөнө Иордан голын баруун эрэгт явуулсан ажиллагааны явцдаа эрэн хайж байсан 15 палестин хүнийг баривчилжээ. Энэ үеэр талуудын хооронд буудалцаан гарсан байлаа.

  • Сөргөлдөөн хурцдаж эхэлсэн цагаас хойш Баруун эрэгт 2100 орчим палестинчуудыг Израиль барин саатуулаад байна.

Барьцаанд байгаа хүмүүс

  • Тель-Авив мэдээлснээр гал зогсоосон хугацаанд барьцаанд байсан 110 хүнийг чөлөөлсний 86 нь израильчууд, 24 нь гадаадын хүмүүс байв. Газын зурваст 126 израильчууд, 11 гадаадын хүн барьцаалагдсан хэвээр байгааг Израиль мэдээлэв. Тэдний дунд 4 настай ба 10 сартай хоёр хүүхэд байгаа ба тэднийг аль эрт нас барсан гэж ХАМАС хэлж байна.

Хэлэлцээр...

  • Байлдаан эхэлсэн ч сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлж байна хэмээн зуучлагч болох Катарын ГХЯ мэдээлэв.

  • Шинэ завсарлагын тухай гаргасан хэд хэдэн санааг Теь-Авив хүлээн аваагүй гэж ХАМАС мэдэгдлээ.

  • Израилийн радио компани Kan еврейн улсын нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээр еврейн улс “байлдааны гал дор ч хэлэлцээр” явуулна гэжээ.

Хүмүүнлэгийн завсарлага зогссоныг хэрхэн хүлээн авч байна вэ?

  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен байлдааныг үргэлжлүүлэх “ногоон гэрлийг” Израильд өгсөн гэх санааг ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны гишүүн Халиль аль-Хайя гарган хэлжээ. Газын зурвасын засгийн газар АНУ тэргүүтэй  олон улсын хамтын нийгэмлэг Тель-Авивын үйлдлийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж  буйг тэр хэлжээ.

  • Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлснээр, Катар, Египет, Израилийн засаг захиргаатай АНУ ярилцан хүмүүнлэгийн завсарлагыг үргэлжлүүлэх боломжийг авч үзэж байгаа гэнэ.

  • Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн ээлжит мэдэгдэлдээ Израилийн хүчин зорилготоо хүртэл урагшлах болно гэжээ.

  • Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян “оройтоогүй дээрээ” сөргөлдөөнөө зогсоохыг  уриалаад “байлдааны ажиллагаагаар барьцааны хүмүүсийг суллахгүй” хэмээн тэмдэглэв.

  • НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк эвлэрэлээ зогсоосныг сүйрэл гэж нэрлэв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 22 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 24 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top