x

Иран улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ

Иран улс Оросоос байлдааны нисэх онгоцууд, цохилт өгөх чадвартай нисдэг тэргүүд болон бусад онгоц худалдаж авч эхэлжээ. Ираны Батлан хамгаалахын дэд сайд Махди Фарахи мэдээллийн “Ташим” агентлагт энэ тухай ярьсныг олон улсын хэвлэлүүд иш татан уламжилж байна.

Тухайн сайдын мэдээлснээр, Су-35 сөнөөгч нисэх онгоцны сүүлийн үеийн загварууд, сургалт-байлдааны Як-130, цохилт өгөх хүчин чадалтай “МИ-28” нисдэг тэргүүдийг Ираны зэвсэглэлд авч эхэлжээ.

Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн “Рособоронэкспорт” энэ тухайд харин тайлбар хийгээгүй байна. Өнгөрөгч  7 хоногт АНУ-ын засгийн газар Ираныг Орос руу баллистик пуужингууд нийлүүлж, оронд нь цэргийн тоног төхөөрөмж авч болзошгүй гэдэг байр суурь илэрхийлснээс хойш удалгүй Ираны сайд ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд мөн дурдаж байна. Техраны тухайд, Украинд цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Орос улс руу нисгэгчгүй онгоцууд нийлүүлдэг гэх яриаг урьд нь үгүйсгэж байсан. Харин өрнөдийн орнууд Орос-Ираны хооронд зэвсгийн гэрээ хэлцэл хэрэгжих нөхцөлд энэ 2 улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжихэд түлхэц болно гэж болгоомжилж байна. НҮБ-ын зэвсгийн хоригт байсан Иран улсын тухайд энэ хоригийн үйлчлэл 2020 оны 10-р сарын 18-наар дуусгавар болсон.

Үүнээс өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулж энэ улс руу сүүлийн үеийн зэвсэглэл нийлүүлэхэд хориг тавьж, Техранд зэвсэг худалдах хүсэлтэй улс эхлээд Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах журам үйлчилж байжээ. Энэ хориг дууссаны дараагаас Иран улс шинэ үеийн байлдааны нисэх онгоц, нисдэг тэргүүд худалдаж авахыг гол зорих болсон байна. Учир нь 2023 оны байдлаар гэхэд, Ираны агаарын цэргийн хүчний зэвсэглэлд  өнгөрсөн зууны 70-аад оны үеийн Америк болон Францын нисэх техник голдуу байдаг. Бас нэг хэсэг нь 1990-ээд оны үед нийлүүлэгдсэн Орос болон Хятадын онгоцууд байдаг гэдгээрээ орчин цагийн жолоодлоготой байлдааны нисэх онгоцны чадавх нөөц нь Ираны армийн сул тал болсон гэдгийг дэлхийн 173 улсын цэрэг, батлан хамгаалахын чадавхын үнэлгээг жил тутмаар гаргадаг Military balance хүрээлэнгийн мэдээ баримт харуулдаг байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 50 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 18 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top