x

ГАЗА: Гал түр зогсоох тохиролцоог хоёр хоногоор сунгажээ

Газын зурваст дайтагч талуудын байгуулсан дөрөв хоногийн гал зогсоох тохиролцоо дуусах мөчтэй зэрэгцэн дахин хоёр хоногоор сунгах болсныг зуучлагч Катар улс мэдэгдлээ. Тохиролцооны дагуу урьд шөнө Хамасын тал дахин 11 иргэнийг сулласны дотор 3 настай ихэр охид байсан гэсэн мэдээлэл байна. Ингээд Хамасын барьцаанаас 50 гаруй иргэн суллагдаад байгаа юм. Хариуд нь Израилын тал хорионд байгаа 33 палестин иргэнийг сулласны дотор дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байна.

Гал зогсоох хугацаа сунгагдсан хоёр өдрийн дотор Хамасын тал дахин 20 иргэн суллана гэж амласан гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Урьд шөнө Хамасын барьцаанаас суллагдсан иргэдийн дотор Израил, Франц, Герман, Аргентин улсын иргэд байсан гэсэн мэдээлэл байна. НҮБ гал түр зогсоох хугацааг ашиглаж Газын зурвас руу тусламжийн хэрэгсэл, хоол хүнс нэвтрүүлэхээр яаравчилж байгаа. Нэн ялангуяа өвлийн улирал хаяанд ирсэн байгаа энэ үед Газын зурваст өвлийн дулаан хувцас хамгийн их хэрэг болж байгааг албанийнхан мэдээлж байна.

Газын зурваст сүүлийн үед байнгын бороотой байгаа нь орон гэрээсээ дайжсан, орох орон нь сүйдсэн хүмүүст хамгийн хэцүү байна гэдгийг БиБиСи агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлж байна. Зарим иргэд гал зогсоох хугацааг ашиглаж, хил нэвтрэн гарах хүсэлтэй байгаа юм. Катарын талаас хоёр тал гал зогсоох хугацаагаа сунгасан гэж мэдэгдэж байгаа ч Израилын талаас одоохондоо албан мэдэгдэл гараагүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил болон Иордан голын баруун эрэгт айлчилж, нөхцөл байдалтай танилцан, Газын зурвас руу хүмүүнлэгийн нэмэлт тусламж оруулах талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй гэж мэдээлсэн байна.

Тэрээр дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа энэ бүс нутагт айлчлах гэж байгаа нь энэ юм. Газын зурваст өрнөж байгаа дайныг ихээхэн шүүмжилдэг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гал зогсоох хугацаа уртасч байгааг үзээд “хүн төрөлхтөнд итгэл найдвар үлджээ” гэсэн мэдэгдэл гаргаж, хугацаа хангалтгүй байх вий гэж эмээж байгаагаа мөн давхар илэрхийлсэн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 30 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 51 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 16 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 18 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top